2024.12.27

С.Бямбацогт: Хэрэв дэлхийн жишгээс хэт дээгүүр үнэтэй цахилгаан станц барина гэвэл хэрхэвч зөвшөөрөхгүй

УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Зах зээлийн бус дэлхийн жишгээс гадуур хэт өндөр үнэтэй цахилгаан станц барих асуудал хэзээ ч зөвшөөрөхгүй хэрэв ийм асуудал оруулж ирэх юм бол бүхий л хариуцлагаа хүлээнэ гэж байна. Үүнийг л асуух гэж байсан. Тийм болохоор манай гишүүд зөв ойлгомоор байгаа юм. Танкны үлгэр яриад том төслүүдээ гацаадагтай адил, өнөөдөр бид зураг төсвөө ярьж байгаа. Эрчим хүчний эх үүсвэрээ яаж нэмэгдүүлэх үү, зураг төсвөө хийгдсэний дараа хэт өндөр өртөгтэй хийгдэхгүй зах зээлийн жишигт нийцсэн дэлхийн жишигт нийцсэн байх юм бол хийгдэнэ. Энэ төсөл хэрэгжинэ. Шууд үүнийг дэмжээд кноп дарчих юм бол эх орноо худалдсан оросоос айдаг буу тулгуулсан ийм хүмүүс болох юм шиг битгий ингэж яриач ээ. Өнөөдөр зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг батлах гэж байна зураг төслөө хийж байх явцад өндөр үнэтэй байвал "өндөр үнэтэй байна" гэж хэлж сайд өөрөө хэллээ. Чуулганы танхимд сайдын хэлсэн үгэнд итгэхгүй өөр хэний үгэнд итгэх вэ? үүнийг бодох хэрэгтэй. 

Хүний амьдралын анхдагч хэрэгцээ идэх, өмсөх, унтах түүнтэй адилхан эрчим хүч анхдагч хэрэгцээ болчихсон байна. Хэт өндөр үнэтэй эрчим хүчтэй боллоо гээд бухимдсан. Өнөөдөр эрчим хүч хязгаарлалтад орж тоггүй болсон чинь тогтой байя үнэ хамаагүй гэдэг асуудал ярьж байна. Б.Чойжилсүрэн сайд эрчим хүчний эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал ярьж байна. Хувийн хэвшлийнхэн бөөрөлжүүтийн станц оруулж байна, дэмжиж байна Хятадын хөрөнгө оруулалтаа 660мвт цахилгаан станц баригдах дээр дэмжиж байна. Үүнтэй адилхан хуучин Орос суурьтай станцууд дээрээ өргөтгөл шинэчлэлт хийе тэгэхдээ зураг төсөв дээрээ судалгаа хийх тухай  асуудал ярьж байхад, Оросынх болохгүй Хятад эсвэл Германых болно гэдэг байдлаар хандмааргүй байна.   

Франц улстай хөрөнгө оруулалтын гэрээ хийж ураны асуудал ярьж байна. Хятад улстай олон жил гацсан төслөө хэрэгжүүлэх Гашуун сухайт, Ганц модны төмөр зам түүнийг дагаад олон төмөр замууд баригдаж Монгол Улсын экспорт нэмэгдэж эдийн засаг томорно. Экспорт нэмэгдэхэд эрчим хүч анхдагч хэрэгцээ нь болсон хүний амьдралын анхдагч хэрэгцээ нь болсонтой адилхан. Эрчим хүч байхгүй бол үйлдвэрлэл байхгүй, эрчим хүч байхгүйгээр байгалийн баялгийн олборлолт, борлуулах асуудал байхгүй, ажилтай орлоготой байх асуудал байхгүй. Тиймээс эрчим хүчний эх үүсвэр дээр аль болох олон талаас нь нэмэгдүүлье. Эрчим хүчний үйлдвэрлэлийг аль болох олон үйлдвэр, цахилгаан станцтай болж энэ их хэмжээгээрээ нийлүүлэлт нэмэгдэж, өсөлт бий болгож эрчим хүчний үнэ тариф хямдарна. Тийм болохоор өрсөлдөөнийг дэмжье, эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлье түүний нэг эх үүсвэр нь оросоос байж болох юм гэдэг л асуудал ярьж байна. Олон эх үүсвэртэй Орос, Хятад, Герман, Японоос нарны салхины усны нүүрсний гээд. Нүүрс дэлхий дээр үндсэндээ бол хог болчхоод байгаа нүүрсний цахилгаан станц барихыг зөвшөөрч байгаа улс нь ОХУ байна тийм болохоор эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлье, цахилгаан станцуудыг олон болгоё гэдэг бодлогоо бүгдээрээ бодоцгооё. Өрсөлдөөн нэмэгдэж байж үнэ хямдарна. Бид хямд үнэтэй цахилгаан хэрэглэж үзмээр байна шүү дээ. Тэгэхийн тулд аль болох станцаа нэмэх ёстой тэгэхгүй бол ганцхан монопол байдалд орчихсон. Тиймээс аль болох олон станцтай байж өрсөлдөөн нийлүүлэлтийг нэмэгдүүлж хямд үнэтэй тог хэрэглэмээр байна. Үүнийг монголын ард түмэн хүсэж байгаа үүний төлөө боломжийг нээсэн төслөө дэмжицгээе. Өнөөдөр станц барих зураг төсөл хийнэ зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй байх юм бол энэ төсөл хэрэгжихгүй би хариуцлагаа хүлээнэ гэж Б.Чойжилсүрэн сайд энэ танхимд хэллээ тийм болохоор үүнийг бодолцоосой гэж гишүүддээ хэлье.