Л.Мөнхбаатар: Улсын Дээд Шүүхэд улс төрийн намыг бүртгүүлэх хугацааг нэг жилээр сунгалаа
УИХ-ын чуулганы 2024.12.13/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Улс төрийн нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалттай. Улс төрийн намын хууль холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх ийм үүргийг 1 сарын 1-нээс өмнө одоо авч хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэх явцад парламентад суудалгүй намуудаас тодорхой шаардлага тавьж, энэ хугацааг сунгаж өгөхийг хүссэн. Ингээд нэг жилийн хугацаатай сунгаж байна. 2025 оны12 сарын 31-нээс өмнө бүх намууд дүрэм хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа бүртгүүлнэ. Хугацааг олонтоо сунгаж байгаад гишүүд нэлээн эргэлзэж асууж байна лээ. Дахин, дахин сунгаад явах нь хэр зохимжтой вэ гэдэг талаас нь харж байна. Одоо дахин сунгахгүй байх нь зүйтэй. Нэг жилээр одоо сунгаж байгаа. Үүнээс гадна энэ хуульд заасан бас нэг хугацаатай асуудал байгаа юм.
Дагаж бүрт мөрдөх журмын тухай хууль дээр. За энэ бол 2028 оны 1 сарын 1-нээс өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зааснаар сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байж нам байгуулж, намын үйл ажиллагаа явуулна. Энэ нь одоогийн статистикаар 22 мянга орчим иргэн нэгдэж байж нам болно гэсэн үг. Энэ босгыг давсан энэ намууд улсын хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ хугацаанд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам энэ бэлтгэлийг хангахгүй бол мөн ахиад 2028 оноос өмнө энэ хугацаагаа сунгах гээд зогсож байх вий. Тийм учраас энэ асуудалдэртнээс бэлтгэлээ хангах талаас нь анхаарах хэрэгтэй. Бас хэд хэдэн шаардлагууд бий. Хоёр болон түүнээс дээш сонгуульд оролцоогүй намыг бол идэвхгүйд тооцдог. Үүнээс гадна намын удирдах байгууллага төлөөллийн төв байгууллагаа 5 жил хуралдуулаагүй бол бас идэвхгүйд тооцно. За энэ мэтчилэн их олон шаардлагууд байгаад байгаа.
Ингэхээр эдгээр шаардлагыг давж гарч ирсэн намууд улс төрийн үйл ажиллагаа явуулж, ард иргэдийн дэмжлэг авч ажиллана. Тийм болохоор хуулийн хугацааг бүрэн баримталж ажиллах хэрэгтэй. ТББХ хаврын чуулганаар улс төрийн намын хэрэгжилттэй холбоотой асуудлыгсонсох нь зүйтэй байх аа. Тэгж байж улс төрийн намууд институцийнхээ хувьд бэхжих бололцоонд нь бас одоо тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn