УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
Улс төрийн намуудын дотоод ардчилал хөгжих, бодлогын институц болж төлөвших олон нийтийн сонголтын төлөө сонголт шиг сонголт байх боломжийг улс төрийн намууд бий болгох ёстой. Тиймээс энэхүү улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт дагалдаж гарч байгаа журмын хэрэгжилтийг нэн даруй хэрэгжих ёстой гэдэг байр суурьтай байна.Журмын хэрэгжих хугацаа хойшлуулах цаад нэг ньюнс нь бол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох тэгш эрхийг хангах асуудлыг тодорхой хэмжээнд хойшлуулж байгаа юм биш үү, бид 126 гишүүнтэй парламент бүрэлдэж үйл ажиллагаагаа явуулаад 4 сар орчим болж байна энэ парламент бол нийтдээ 32 эмэгтэй гишүүнтэй гэдгээрээ монголын парламентын түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүдтэй парламент байгаа. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хангаад 100 жил болж байгаа гэж бахархан ярьж байгаа боловч энэ 100 жил дотор үнэхээр тэгш эрх хангагдсан уу, үгүй юу гэдгийн илрэл нь энэ 32 гэдэг тоо 25 хувь хамгийн өндөр гэж тооцогдож байгаа. Намын санхүүжилт ил тод бус байх сонгуулийн зардал хэдий чинээ өндөр байна засаглах процесс өөрөө авлигад автах эрсдэл төдий чинээ өндөр байгаа ийм учраас улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг аль болох хойшлуулахгүйгээр нэн даруй хэрэгжүүлж намууд институцын хувьд бэхжих ил тод байх зарчмын шаардлагыг Үндэсний эвслийн зүгээс тавьж байна.