2024.11.28

Б.Бат-Эрдэнэ: Хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэж байгаа юу

УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 46 р зүйлийн 46.5.4 дээр Улсын Их хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөл тус хуулийн 36-р зүйл Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хамтарсан хэсгийг хянах энэ хуулийн 13.1.14-т заасан тохиолдолд хууль зүйн дүгнэлт гаргах төсөлд журмын дагуу өргөн мэдүүлэх. Мөн хууль тогтоомжийн тухай хуулийн 41-р зүйл дээр Хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх журмын талаар зохицуулсан байх бөгөөд хуулийн 41.7-д Их хурлын тамгын газар,энэ хуулийн 41.3т заасны дагуу хянаж эсвэл 41.5т заасны дагуу хууль зүйн дүгнэлт гаргасан хууль тогтоомжийн төсөл хуульд заасан заалтыг хангаагүй гэж үзсэн тохиолдолд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын даргад танилцуулж хууль тогтоомжийн төслийг энэ хуульд заасан шаардлага хангуулахаар хууль санаачлагчид буцаана гэж заасан заалт байна. Хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэж байгаа юу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn