А.Ганбаатар: Сэтгүүлчийн эх сурвалжаа нуух эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлнэ
2024.11.29

А.Ганбаатар: Сэтгүүлчийн эх сурвалжаа нуух эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлнэ

“Глоб интернэшнл”, “Хэвлэлийн хүрээлэн”-гээс зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөө ардчиллын тулгуур болох нь” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ганбаатар оролцлоо. 

Түүний хувьд “Хэвлэл мэдээллийн Эрх Чөлөө ба эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд панелистаар оролцож, санал бодлоо илэрхийлэв.

Тэрбээр хэлэхдээ “Иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж, чөлөөт, хараат бус хэвлэлийг дэмжих нь ардчиллын тулгуур зарчмуудын нэг юм.

Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль эрх зүйн орчныг сайжруулахаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийн гишүүний хувьд хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын стандартыг хэрэгжүүлэх. цензургүй, өөрийн зохицуулалттай хэвлэл мэдээллийн болон сэтгүүлчийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно” хэмээв.