2024.11.26
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Элчин сайд Обрущански Борбалатай уулзав
УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ахлан ажиллаж буй.
Тэрбээр бүлгийн даргын хувиар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Обрущански Борбалатай уулзжээ.
Хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллгааны талаар харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллахаа талууд илэрхийлсэн байна.
Ташрамд дурдахад, хоёр улсын боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хойш жил бүр 200 оюутан Унгарт суралцдаг. Ингэхдээ оюутнууд хөдөө аж ахуй, эдийн засгийн салбарт голчлон сурахаар явдаг аж.