"ГАШУУН СУХАЙТ- ГАНЦ МОД" ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛААР СОНСЛОО
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар /2024.11.18/ "Гашуун сухайт-Ганц мод" хил холболтын төмөр замын төслийн явцын талаар танилцуулга, мэдээлэл сонслоо.
Монгол Улсын зүгээс БНХАУ-ын талтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх, хил дамнасан төмөр замын холболтыг хийх, улмаар нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.
Иймд УИХ дахь МАН-ын бүлгээс зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хэмжээнд холбогдох байгууллагуудтай хэлэлцээр хийж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Холбоотой мэдээ
2024.11.11
2024.11.08
2024.11.08