УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2024.10.29
“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парк гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг сунгах, гаалийн татвараас чөлөөлөх боломж бүрдлэ
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу Хүнд үйлдвэрийн чиглэлээр үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх, паркийн удирдлага, нэгжид төрөөс үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгосон.
“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхэлж буй “Инфинити спейс” ХХК-тай Засгийн Газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор баталсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Татвар төлөх хугацаа сунгах, хэсэгчлэн төлүүлэх ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ-г 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгууллаа.
Гэрээг байгуулснаар паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жилээр сунгаж, татвар төлөх хугацааг сунгасан хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх боломж бүрдэж байгаа нь хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс үзүүлж буй санхүүгийн бодит дэмжлэг болж байна.
УИХ-ын гишүүний Ажлын алба
Холбоотой
мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажил гацаанаас гарлаа
2025.01.03
Монгол Улс цөмийн салбартаа шинэчлэл хийлээ
2025.01.03
Уул уурхайн салбарт төрийн өмчийн нийт 30 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна
2025.01.03
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Өнөөдөр
Ураны төсөл хэрэгжиж, хуримтлалын сан арвижих боломж бүрдлээ
Өчигдөр
А.Ганбаатар: Баялагийн сангийн өсгөх менежментийн хэн хийх в...
Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн сангаа нэмэгдүүлэхийг зорьж байна
Өчигдөр
О.Батнайрамдал: Нэг компанид зориулж, том хуулиудад өөрчлөлт...
Өчигдөр
Ц.Мөнхтуяа: 2025 оны хөгжлийн санд хэдэн төгрөг төвлөрөх тоо...
Өчигдөр
Х.Булгантуяа: Иргэдэд хуримтлалын сангийн мөнгөө зарцуулах э...
Өчигдөр
А.Ариунзаяа: Өндөр насны тэтгэвэртээ гарахдаа хуримтлалын с...
Өчигдөр
М.Бадамсүрэн: Уул уурхай явуулж буй орон нутагт суурь АМНАТ-...
Өчигдөр
С.Бямбацогт: Өмнөх алдаагаа давтаж болохгүй
2024
10.29
“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парк гаалийн болон НӨАТ-ын төлөх...
2024
10.29
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЛИБЕРАЛЧЛАХ БОДЛОГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ С...
2024
10.29
Уран олборлох төслийг танилцууллаа
2024
10.28
Б.Найдалаа: ХҮН намын хувьд Францын талтай хамтран хэрэгжүүл...
2024
10.26
Б.Тулга: "Хятадын талд үнэ нь таалагдвал 120-140 сая тонн нү...
2024
10.25
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ...
2024
10.23
Ж.Ганбаатар:Хулгайг зогсоож буй уул уурхайн бүтээгдэхүүний б...
2024
10.21
Монгол Улсад "Геологийн алба" үүсэж хөгжсөний түүхт 85 жилий...
2024
10.18
О.Цогтгэрэл: Баян чинээлэг болох боломжийг Баялагийн сангийн...
2024
10.11
Геологи, уул уурхайн асуудлуудыг хэлэлцэх олон улсын хурал б...