О.САРАНЧУЛУУН ЭХЭМҮТ-Д АЖИЛЛАЛАА
О.Саранчулуун УИХ-ийн эмэгтэй гишүүд болон ЭХЭМҮТ-ийн ажилтнуудын хамт
2024.10.28

О.САРАНЧУЛУУН ЭХЭМҮТ-Д АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн О.Саранчулуун УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөллийн хамт Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн үйл ажиллагаа, их засвар бүтээн байгуулалттай өнөөдөр танилцлаа.

Мөн энэ өдөр УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарыг ЭХЭМҮТ-д дараалалгүй эрт илрүүлэгт хамруулах болсны эхний 40 ээж үзлэгт хамрагдлаа.

Тус төвд 1987 оноос хойш их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байсан. Иймээс Монгол улсын Засгийн газраас 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалт засвар шинэчлэлтэд зориулан шийдвэрлэж өгсөн юм.

Дээрх ажлын үр дүн ийнхүү гарч, ЭХЭМҮТ-д 37 жилийн дараа бүрэн завсар хийгдэж хэвтэн эмчлүүлдэг тасгуудын орыг шинэчилж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжруулж, ургийн эрт үеийн оношилгоо эмчилгээний төв нээгдэн иргэдэд үйлчилж байгаа аж.