УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ЭХЭМҮТ-Д АЖИЛЛАЛАА
Б.Хэрлэн УИХ дахь эмэгтэй гишүүд болон ЭХЭМҮТ-ийн ажилтнуудын хамт
2024.10.27

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ЭХЭМҮТ-Д АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөллийн хамт Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн үйл ажиллагаа, их засвар бүтээн байгуулалттай өнөөдөр танилцлаа.

Мөн энэ өдөр УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарыг ЭХЭМҮТ-д дараалалгүй эрт илрүүлэгт хамруулах болсны эхний 40 ээж үзлэгт хамрагдлаа.

Тус төвд 1987 оноос хойш их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байсан. Иймээс Монгол улсын Засгийн газраас 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалт засвар шинэчлэлтэд зориулан шийдвэрлэж өгсөн юм.

Дээрх ажлын үр дүн ийнхүү гарч, ЭХЭМҮТ-д 37 жилийн дараа бүрэн завсар хийгдэж хэвтэн эмчлүүлдэг тасгуудын орыг шинэчилж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжруулж, ургийн эрт үеийн оношилгоо эмчилгээний төв нээгдэн иргэдэд үйлчилж байгаа аж.