2024.10.25

Б.Уянга: УИХ-ын гишүүн Б.Уянга: Боомт сэргэж байж, олон салбар цэцэглэнэ

УИХ-ын чуулганы /2024.10.25/-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүд  иргэдээс ирсэн асуултад хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

Боомт сэргэж байж, олон салбар цэцэглэнэ. Иймд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр, зах зээл сайн байгаа үед боломжоороо экспортолох хэрэгтэй. Гурван иргэнээс таван асуулт ирсэн.

  • Иргэн Сарантуяаг: Хөшөөт, Бургастай, Шинэжинст, Хотгор шанага, Даянгийн боомт зэрэг чиглэлд зам тавих төлөвлөгөө бий юу.
  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг ирэх дөрвөн жилд 100 сая тоннд хүргэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.Гэвч гол гол экспортын гарцууд ачаалалтай байгаа гол шийдэх бодлого нь төмөр замын хил холболтуудад найдаж байгаа хэдий ч өнөөдөр БНХАУ-ын талаас хил холболтын асуудалд нааштай хариу өгөөгүй байна. Тэгвэл автозамын бүтээн байгуулалтын ажлыг яаж нэмэгдүүлэх вэ.
  • Тавантолгой, Цагаандэл-Уул чиглэлийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж вэ.Автозам барих ажил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч саатсан.
  • Иргэн Оюунтуяа: Гашуунсухайт, Ганцмодын боомтыг төмөр замаар холбох асуудал 10 гаруй жил гацлаа. Энэ талаар хариулт өгнө үү.
  • Иргэн Мөнхжаргал: Танд ажлын амжилт хүсье. Шинэ сэргэлтийн бодлогоор яг юу юуг шийдэж ,хэлэлцэх вэ.

Түүний асуултад Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn