
2024.05.14
БООМТЫН ХӨГЖИЛ 2024 - ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БООМТЫН ХӨГЖИЛ 2024 ОНД:
- Бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж бүсийн эдийн засаг, худалдааны хэрэгцээ шаардлагад үндэслэн боомтуудыг хөгжүүлнэ.
- Бүс нутгийн эдийн засгийн интеграцид Монгол Улсын оролцоог нэмэгдүүлж, тээвэр логистикийн эрсдэл зардлыг бууруулна.
- Олон улсын жишигт нийцсэн боомтын тоог нэмэгдүүлнэ.
- Ханги, Бичигт, Булган, Хавирга, Цагаандэл-Уул зэрэг 5 боомтыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
- Эрээнцав боомтыг Олон улсын зэрэглэлтэй болгоно.
- Тэсэрч, дэлбэрэх аюултай барааг импортлох зөвшөөрөлтэй боомтын тоог нэмэгдүүлнэ.
- Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортлох боломжийг бүрдүүлнэ.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn