УС СУДЛААЧ ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Говь нутгийн хамгийн тулгамдсан асуудал болсон усны асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж говийн бүсрүү гадаргын усыг татах төслийг эхлүүлэх ажлыг УИХ-ы гишүүн Р.Сэддорж болон говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уул уурхайд гүний усыг ашиглаж байгаагаас үүдэн говь нутгийн байгаль экологийн тэнцвэр алдагдаж, уух усгүй болох аюул ойрхон байна. Гүний ус нөхөн сэргээгддэггүй, гүний усыг татах тусам гадаргын ус багасаж байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдах, энэ нь амьтан ургамал устаж үгүй болох хамгийн том үндэс болдог гэдгийг эрдэмтэд хэлж буй. Иймд говьруу ус татах төслийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.
УИХ, Засгийн газарт энэ асуудлыг тавьж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ажлын хэсэг байгуулан өнгөрсөн хугацаанд “Орхон-Онги”, “Хэрлэн-Тооно” зэрэг усны томоохон төслүүдэд хийгдсэн судалгаа шинжилгээ, ТЭЗҮ-г нэгтгэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү ажлыг эхлүүлэхэд мэргэжлийн судлаач, эрдэмтдийг татан оролцуулах хамгийн чухал байгаа юм. Тиймээс ШУА-ын болон их сургуулиудын ус судлаач доктор, профессоруудыг урьж уулзалт зохион байгууллаа. Уулзалтад оролцсон эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ, тоо баримтын үндэслэлтэй олон санааг хэлж говийн бүсрүү ус татах төслүүдэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан