Дөрвөн жилийн хугацаанд захын дүүргийг өөрчилж чадсан Н.Алтаншагай
2024.06.06

Дөрвөн жилийн хугацаанд захын дүүргийг өөрчилж чадсан Н.Алтаншагай

Шагай дүүг мэдэх болсоор 14 жил өнгөрчээ. 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр түүнтэй анх танилцсан юм. Тухайн үед манайх Сонгинохайрхан дүүрэг (СХД)-ийн 21 дүгээр хороололд байлаа. Шагай СХД-ийн МАН-ын дэд дарга. Сэтгүүлчийнхээ хувьд түүнтэй уулзаж ярилцлага авахаар боллоо. 30 хүрээгүй хэрнээ маш нухацтай харцтай, яриа нь ч цэгцэрсэн, нэлээд чамбай залуу санагдаж билээ.

“Энэ залуу чинь төрд ажиллавал юм хийж мэдэхээр хүн байна даа” гэдэг бодол тухайн үед яагаад ч юм төрсөн. Аливаа асуудалд хөнгөн хөдлөхөөргүй, нуруу зааж шийдвэр гаргах шинж тод ажиглагдсан. Ялангуяа төрийн хүнд байх ёстой тэр зайлшгүй чанарыг Шагайгаас олж харсан. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ зарчимч, хариуцлагатай ханддаг, нэг барьж авсанаа заавал дуусгаж байж санаа нь амардаг, за гэвэл ёогүй хүн болох нь шууд мэдрэгдсэн. Хувь хүний төлөвшил үг, үйлдлээсээ харагддаг ажээ.

Удалгүй манайх ч СХД-ээс шилжлээ. Бид хоёрын холбоо ч тасрав.

2020 оны сонгуулийн дараа СХД-ийн Засаг даргаар Н.Алтаншагайг томилсон мэдээ авлаа. Хуучин нутгаараа очихдоо нэг уулзана даа гэж бодож явсаар 2021 оны 8 дугаар сард Дарханаас буцах замаараа яваад очив. Илүү буурь суужээ. “Дүү хүү нь ичээж л байна. Ажлын төлөвлөгөөгөө баталсан” гэж ихэд урам зоригтой өгүүлж байна. СХД бол хүн ам, газар нутаг ихтэй маш том дүүрэг. Тэр хэрээрээ шийдвэл зохих эдийн засаг, нийгмийн асуудал тулгарсан бүс нутаг. Гэхдээ Н.Алтаншагайг ажлаа авсан нэг жилийн хугацаанд тус дүүрэг хөдөлгөөнд орж, олон ажил эхэлсэн нь нүдэнд ил байв. Хотыг баруун тийш нь хөгжүүлэх бодлого зорилтын хүрээнд Н.Алтаншагай хамгийн гол бодлогоо тодорхойлж ажиллажээ.

2021 оноос хойш зорьж очилгүй явсаар өчигдөр авга эгчийнхээ урилгаар 21 дүгээр хороололд очлоо. Намайг амьдарч байх үеэс үнэхээр өөр болсныг хэлэх хэрэгтэй. Захын дүүрэг гэхэд хотын төвийг санагдуулам орчин бүрдсэн байна. Өнгө төрхийг олжээ, олж. Шагай дүү бага ярьж, ихийг хийжээ. Бэлтгэгдсэн боловсрол, чадвартай залуусаа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх бодлого барьсан нь нүдээ олжээ. Амжилт хүсье, Шагай…