НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫГ НИЙСЛЭЛИЙН ХАМГИЙН ТОМ ӨРГӨН ЧӨЛӨӨ БОЛГОНО
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын гүйцэтгэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, хариуцагч талын хяналтын инженерүүд болон ЗДТГ-ын холбогдох хэлтсийн албан хаагчидтай хамтран хяналт тавьж ажиллалаа.
Тухайн тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд Саппоро буюу 12-р хорооноос эхлэн 13, 14, 15, 16, 17 дугаар хороодыг дамнасан дугуйн зам, явган зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтыг хийж байгаа юм.
Одоогийн байдлаар тус бүтээн байгуулалтын зарим хэсгүүдэд ногоон байгууламж байгуулах, зам нөхөх, зарим байрнуудын ойролцоох төмөр хайс, хашлагыг буулгах, хайрга дайрга бүхий жижиг, том хог хаягдлыг цэвэрлэж, дутууг түргэн хугацаанд гүйцээж, ажлаа чамбайруулах шаардлагатай байгаа. Тус тохижилтын ажлыг тавдугаар сард хүлээн авна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn