2024.04.01

Ж.Батсуурь: Орон нутгийн амьдрал, асуудлыг орон нутагт нь ажиллаж амьдардаг хүн л хамгийн сайн мэднэ

Орон нутгийн амьдрал, асуудлыг орон нутагт нь ажиллаж амьдардаг хүн л хамгийн сайн мэднэ. Тиймдээ ч УИХ-д хэн нэгнээр төлөөлүүлж шийдвэр гаргуулахыг зориогүй. Сүхбаатар аймгийн засаг даргаар 2 удаа сонгогдож 8 жил ажиллахдаа эрс өөрчлөлтийг хийж чадсан гэж боддог. Энэ өөрчлөлт одоо ч үргэлжилж хөгжил өрнөсөөр байна.