Ямааны угаасан ноолуур, бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана
2024.05.15

Ямааны угаасан ноолуур, бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • ·      Ямааны угаасан ноолуурыг 2024 оны долдугаар сарын 01-нээс, бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана.
  • ·      Нийгмийн халамж, улсын бүртгэл, татварын үйлчилгээг технологид тулгуурлан цахимаар үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа дагаж мөрддөг захиргааны хэм хэмжээний актад хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
  • ·      Монгол Улсаас Эсватинийн Хаант Улстай дипломат харилцлаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • ·      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “МАЗ-ын автозамын засвар, арчлалтын 42 ширхэг машин нийлүүлэх төсөл”, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийн нэмэлт хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.