УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, хийсэн ажлаа тайлагнаж байна
2024.05.06

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, хийсэн ажлаа тайлагнаж байна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон аймаг сумдын удирдлагын хамт өнөөдөр /2024.05.04/ Сайншанд суманд ажиллаж байна.

Сайншанд дахь “Чандмань Илч” ОНӨ ХХК-ийн ажилчидтай уулзаж “Хаврын баяр” үйл ажиллагаанд оролцлоо.
Мөн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, 2020-2024 оны ажлын тайлан, 2024 онд хийгдэх бүтээн байгуулалтууд, УИХ-аар хэлэлцэж буй Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн товч танилцуулга болон цаг үеийн асуудлуудыг танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Замын-Үүдийн 0108 ангид Хилийн цэргийн ахмад хилчид, ангийн бие бүрэлдэхүүнтэй болон Соёл спортын төвд Замын-Үүд сумын иргэдтэй тус тус уулзалт зохион байгууллаа. УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, 2020-2024 оны ажлын тайлан, 2024 онд хийгдэх бүтээн байгуулалтууд, УИХ-аар хэлэлцэж буй Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн товч танилцуулга болон цаг үеийн асуудлуудыг танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.