ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04

ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин болон аймаг сумдын удирдлагын хамт өнөөдөр /2024.05.03/ Замын-Үүд суманд ажиллаж байна.

Замын-Үүдийн 0108 ангид Хилийн цэргийн ахмад хилчид, ангийн бие бүрэлдэхүүнтэй болон Соёл спортын төвд Замын-Үүд сумын иргэдтэй тус тус уулзалт зохион байгууллаа.

УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, 2020-2024 оны ажлын тайлан, 2024 онд хийгдэх бүтээн байгуулалтууд, УИХ-аар хэлэлцэж буй Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн товч танилцуулга болон цаг үеийн асуудлуудыг танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.