Ц.Мөнхцэцэг: Улаанбаатар хотын хувьд эдэлбэр газрын хэмжээг хэр нэмэгдүүлэх боломжтой байгаа вэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг концепцын хувьд дэмжиж байна. Нийслэл Улаанбаатарын хувьд ер нь Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх улсын хөгжлийг нэмэгдүүлэхэд хотын асуудлыг бол үнэхээр яаралтай шийдэх шаардлагатай. Энэ хуулийн төсөлд бол олон нийтийн улс төрийн оролцоо тэр дотроо орон нутгийн удирдлагын иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаа тодорхой заалтууд орж байгаа нь сайшаалтай байна. Тухайлбал төслийн 52 дугаар зүйлд хотын гэдэг юм уу тухайн тосгоны иргэдийн тодорхой асуудлаар иргэдийн санал хураалт явуулах эрх зүйн хэм хэмжээг бол оруулсан байна л даа. Хүн амынхаа тооноос хамаараад тодорхой иргэдийн гарын үсэг бүхий асуудлаар санал хураалт явуулах юм байна аа. Тэгэхээр энэ хотын гэдэг юм уу тухайн тосгоны иргэдийн энэ санал асуулгын үр дүн яг эрх зүйн ямар үр дүнтэй байх вэ? Жишээлбэл тодорхой асуудлаар тухайн санал асуулгыг олонхоор шийд гарлаа энэ маань эцсийн шийдвэр байх юм уу эсвэл одоо хотын зөвлөл юм уу эсвэл хотын захирагч нь тухайн иргэдийн санал асуулгын дүнг дахин хэлэлцэж үзэх үү гэдгийг тодруулах шаардлагатай байна. Ер нь бол нутгийн удирдлага дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлж аливаа асуудлаар иргэдийн саналыг авч байгаа нь асар тийм чухал зүйл байгаа. 2 дахь асуулт нь хотууд бол ер нь эдэлбэр газартай байна гэж байгаа юм нийслэл Улаанбаатарын хувьд маш чухал асуудал байгаа нийслэлээс сонгогдсон гишүүд бидний хувьд жишээлбэл тодорхой бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийе гэхэд нийтийн эзэмшлийн газар олддоггүй ээ тэгэхээр Улаанбаатар хотын хувьд эдэлбэр газрын хэмжээг хэр нэмэгдүүлэх боломжтой байгаа вэ? үүнийг хуулийн төслөөр гэдэг юм уу? ер нь ямар эрх зүйн боломж гаргаж өгч байгаа вэ? За дээр нь дахиад тодорхой хот болж байгаа орон нутгийн чанартай, улсын чанартай юм уу хотуудын хувьд жишээлбэл өөр аймгийн гэдэг юм уу, өөр аймгийн сумын нутаг дээр байгаа хотууд, жишээлбэл Эрдэнэт хотын энэ Дархан ч гэдэг юм уу эдгээрийн газар нутаг эдэлбэр газрын хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Тухайлбал тухайн сум гэдэг юм уу, тухайн аймагтай нь зөвшилцөх юм уу эсвэл шаардлагатай тохиолдолд тухайн сумыг татан буулгаад тэр хотын эдэлбэр газар руу оруулах уу? энэ тал дээр ямар зохицуулалт байна вэ?
Тухайн хот тосгоны иргэдийн санал асуулгаар гарсан энэ шийдвэрүүд эцсийн байх уу өөрөөр хэлбэл санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь тухайн асуудал шийдсэн тохиолдолд энэ шийдвэр эцсийн байх уу гэдэг дээр л хариулт авмаар байна.
Түүний асуултад НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариуллаа.