2025.05.16
С.Эрдэнэболд: Энэ хууль хойшлогдож байгаатай зэрэгцээд бусад хуультай уялдуулах хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжиж байгаа. Саяхан Хархорин хотын тухай хууль баталсан. Бас Хүннү хотын тухай хууль баталсан. Хэд, хэдэн хотын тухай ярьж байсан. Олон хот босох юм байна. Энэ хот босохтой зэрэгцээд, нийслэл хотын эрсдэл зэрэг олон зүйл яригдсан.
Энэ хууль хойшлогдож байгаатай зэрэгцээд бусад хуультай уялдуулах зарчим баримтлах хэрэгтэй. Хархорин хотын тухай ярихаар зөвхөн дэд бүтэц нь гэхэд ойролцоогоор 5 тэрбум доллароор шийдэгдэнэ гэсэн төлөвлөгөө гарсан. Хүн ам олноороо суурьшсан газруудаа хот гэж үзэх үү гэсэн концефцын ялгаа харагдаж байна.

Сэтгүүлч