Х.Ганхуяг: Өнгөрсөн хугацаанд 41 хуулийн төсөл дээр ажилласан
2024.04.12

Х.Ганхуяг: Өнгөрсөн хугацаанд 41 хуулийн төсөл дээр ажилласан

Парламентад анх сонгогдсон гишүүдээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо хамгийн олон сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдсэн гэгдээд байгаа УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягтай хууль тогтоох чиглэлд хэрхэн ажилласан талаар цөөн хором ярилцлаа. 

Тэрбээр “ Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийн боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч ажилласан. Харин хууль тогтоох чиглэлд өнгөрсөн 4 жил орчмын хугацаанд нийт 41 хууль, тогтоолын төсөл дээр ажилласнаас 25 нь улсын эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлд хамаарах төслүүд байлаа. Энэ хугацаанд өөртөө гал дуудсан олон ч төслийг ахалж, амжилттай батлуулж чадсан. 
Үүнээс онцлоход: Банкны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Аялал жуулчлалын хууль, Боловсролын багц хууль зэрэг багтаж байна.  
Банкны хуулийг шинэчлэн батлуулахад хамгийн их дайралт, гүтгэлэг, харлуулалт ирсэн. Манай улсад мөнгөтэй, эрх мэдэлтэй, монопол болсон олон салбар бий. Үүний нэг нь банк. Нэгэн үе Монголын эзэн гэгдэх болсон Сахал хочид Эрдэнэбилэг гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөл гээд салбараасаа гажиж олон зүйлд гар дүрсэн. 

 

Тиймээс дахин энэ мэт асуудал гаргахгүйн тулд банкны нэг хувьцаа эзэмшигч 20-иос ихгүй хувьцаа эзэмших, банк нь өөр төрлийн бизнес рүү орохгүй байх зохицуулалтыг хийсэн нь мөнгөтэй, эрх мэдэлтэй олон хүний эрх ашгийг хөндсөн байх. Тэр хэрээр намайг харлуулах, гүтгэх дайралтууд олон ирж байлаа. 

Мөн Зөвшөөрлийн тухай хууль. Манай улсад худалдаа, үйлчилгээ, бичил бизнес хийх гэж байгаа иргэд зөвшөөрөл авах гэж үнэндээ зүдэрдэг байсан. Зөвшөөрөл бүр өөрийн тогтсон тарифтай. Эрх бүхий хүн нь гарын үсгээ үнэлээд сурчихсан, түүний цаана авлига цэцэглэж байсан юм. 
Тиймээс төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг 365 болгож бууруулсан. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд цахимаар зөвшөөрөл хүсэж өдрийн дотор хариугаа авдаг байх зохицуулалтыг тусгасан. 
Үүний дараа Аялал жуулчлалын тухай хуулийг онцлох нь зүйтэй. 23 жилийн дараа уг хуулийг шинэчлэн батлуулах үеэр над руу сүрдүүлэг бүхий мессеж хүртэл ирж байлаа. Харин хууль батлагдсаны дараа манай улс өнгөрсөн онд гэхэд 650 гаруй мянган жуулчин хүлээн авч 4,5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. 
Ямартай ч эдийн засаг бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан хүний хувьд дараагийн сонгуулиа бодоод өнгөрдөг улстөрч байхыг хүсээгүй. Эдийн засгийн болоод бусад салбарт олон жил явж ирсэн гажуу тогтолцоог багаар ч болов засаж сайжруулахын тулд “гал” д