УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ажлын тайлангаа цахимаар хүргэж байна
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил, өөрийн үзэл баримтлал, тойрогтоо хийсэн ажлаа иргэд сонгогчиддоо цахим сэтгүүл хэлбэрээр хүргэж байна.
Тэрээр Сүхбаатар дүүргийн иргэдийн сонголтоор УИХ-ын гишүүн болж, энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа жил тутам цахим хэлбэрээр сонгогчдодоо танилцуулж ирсэн. Энэ удаа 2022-2024 онд хийсэн ажлын тайлан хүргэж байна.
Цахим тайлан - энд дарж тайлан сэтгүүлийг уншина уу.
ЦИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх, хүний эрхийг хангах, хамгаалах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, хүүхэд хамгаалал, боловсролын салбарын шинэчлэл, улс төрийн намыг төлөвшүүлж, бодлогын институт болгох, бүх нийтийн биеийн тамир спортыг дэмжих зэрэг хэд хэдэн тодорхой чиглэлүүдэд түлхүү анхаарал хандуулан ажиллаж, шийдвэр гаргах түвшинд бодлого тодорхойлон ажилласан.
УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодын хурлыг ирцээрээ тэргүүлж, хамгийн олон хуулийн төсөл санаачилсан, хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан мөн ажлын хэсгийг ахалж ажилласан гишүүнээр нэрлэгдэж байгаа.
Парламентын гишүүдийн өнгөрсөн дөрвөн жилийн ажилласан байдалд өгсөн экспертүүдийн үнэлгээгээр эмэгтэй гишүүд дундаа “Топ-3”-т эрэмбэлэгдэж, хууль тогтоох дээд байгууллагад анх удаа сонгогдон ажилласан гишүүдийгээ энэ үзүүлэлтээрээ манлайлсан нь хууль тогтоогч бодлого боловсруулагчийн хувиар Сүхбаатар дүүргийнхээ иргэд, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсний илрэл болж байна.
2021-2022 оны тайлан сэтгүүл эндээс уншаарай.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn