Х.Ганхуяг: Малчид нь тоонд биш чанарын хойноос явдаг болох тогтолцоо руугаа хэзээ орох вэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хэлэлцэх асуудлын хүрээнд гишүүд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
Хэдэн зүйлүүдийг тодруулаад бас хэдэн санал хэлэх гэсэн юм аа. Ингээд төлөвлөлт бол өндөр хувьтай гаргасан юм байна. Яах вэ? Сайн ойлгож байна аа. Яг үндсэндээ эхний 2 жил бол ковидтой байсан. Бас сүүлийн жил 6 сар л одоо яг үйл ажиллагаа бас нэлээн тогтворжих тал руугаа орж л байна л даа. 1 дүгээрт анхаарах юм бол энэ төрийн зохицуулалттай байгаа энэ салбарууд дээрээ арай нэг жоохон өөр бодлого гаргаж явмаар байна аа. Буцаад л 1990 он шахуу л юм хэлж байна шүү дээ. Энэ өвөлжингөө л тог тасарлаа, эрчим хүчний дутагдалтай байгаа гэдгийг бид нар харсаар байгаад л тэгээд л өвөлжингөө л тогны хязгаарлалт хийсээр байгаад л ингээд л таарч байна л даа. Нэг цахилгаан станц барих гэхээр бүгдээрээ бөөнөөрөө гүйж очоод л тэгээд фейсбүүкийн хэдэн постоос айгаад л цахилгаан станцынхаа ажлыг зогсоочихдог. Энэ байдлаас ер нь хэзээ ангижрах вэ? Одоо ингээд ХАА-н салбараа хар л даа. Өнгөрсөн жил 8,5%-ийн уналттай. Энэ жилийн малын хорогдол дээр хэдэн ч хувь гарах юм байгаа юм. Махны үнийг чөлөөлөхгүй бол энэ хэзээ ч МАА тооноосоо чанар руу ер нь бол шилжихгүй шүү дээ. Махны үнийг чөлөөлж малчид нь тоонд биш чанарын хойноос явдаг болох, шаардлагатай хүмүүсээ туслах малчин болгож авдаг энэ тогтолцоо руугаа ер нь яаж, хэзээ, хэрхэн орох вэ? Тэгээд л яг энэ хэвээр нь хадгалах зорилготой байдаг юм уу? Яг ингээд л асуудал гарахаар тийшээ ч очоод л зээл нь тэглэнэ л гэнэ. Энэ өвс барьж гүйгээд л тэгээд ийм юм байж болохгүй шүү дээ ер нь. Нийгмийн даатгалыг нь өмнөөс нь төлнө гээд л. Тэр улсууд чинь тийм юм авахгүй байгаа шүү дээ тэр улс чинь чөлөөтэй аж ахуйгаа эрхэлмээр байгаа нэг л их баахан харж үзсэн л хүмүүс яваад байдаг. Тэгээд энэ сангуудын үйл ажиллагааг харахаар ер нь бол төрийн оролцоо ер нь бүх салбарууд дээр асар өндөр болчихсон байна аа. Төсөв их мөнгөтэй тэр ХХАА-н сангийн эргэн төлөлт нь бол 20 хон хувьтай л байсан шүү дээ. Тэгээд сая корпорац болоод нэрийг нь солиод явсан.
Дараагийн асуудал бол энэ хуулийн хэрэгжилтүүд бол маш хангалтгүй байгаад байна. Яах вэ энэ засаглалын индексүүдийг харлаа л даа. Ер нь бол ингээд л дундаж дунджаар 33-аас 56-гийн хооронд л яваад байгаа байхгүй юу. Нөгөө зөвшөөрлийн хууль гээд л батлуулсан. Сая хувийн хэвшилтэй уулзалт хийлээ дээ. Хангалтгүй байна аа л гэж байна. Гоё хууль хийдэг хэрэгжүүлж өгдөггүй. Одоо энэ танхимд сууж байгаа манай ЗГ-ын агентлагийн дарга нар байна, Төрийн нарийнууд байна. Хуулийг өөрсдөө тайлбарладаг шинэ хууль, шинэ зөвшөөрөл хуулиараа хориглочихсон байхад бий болгодог. Хамгийн сүүлд бий болсон зөвшөөрөл гэсэн чинь АТҮТ-өөс Аялал жуулчлалын тээвэрлэсэн зөвшөөрлөө гаргаад, тэгээд ийм байж болдог юм уу? За тэгээд төр, хувийн хэвшил, түншлэлийн хууль гээд бид нар бөөн юм болж байгаад л баталсан. Төр хувийн хэвшил түншлэлээр нэг ч төсөл хэрэгжээгүй. Тэгээд уг нь энийг хэрэгжүүлсэн бол бид нар төсвөөсөө нэлээн хэмжээний зардлын хэмнэлт хийх боломж байсан байхгүй юу. Хөрөнгө оруулалт биш түрээсээр өгдөг байх зарчим руу шилжих хувийн хэвшил нь өөрсдөө сургалт хийгээд явдаг байх. Энэ асуудлууд дээр нэлээн учир дутагдалтай л харагдаж байна. Тэгээд энэ дээр холбогдох хүмүүс нь тайлбараа өгмөөр байна аа.