2024.03.21

С.Бямбацогт: Зудын эрсдэлтэй цаг үед малчдын орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хэлэлцэх асуудлын эхэнд гишүүд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг бид нар сонгуулийн тов тогтоох асуудлыг бид нар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж байх үед орон нутгийн сонгуулийн хуульд улсын их хурлын сонгуулийн хуульд орсон сайн дэвшилттэй өөрчлөлттэй адил заалтуудыг оруулах асуудлыг хөндөж ярилцсан. Улсын тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргуулаад ярьчихвал яасан юм бэ? Улсын их хурлын сонгуулийн тухай хуулиар бид нар сонгуулийн зардлыг бууруулсан,  гадаад байгаа иргэдийн санал олгох боломжийг бас бий болгосон, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг сонгуульд оролцох нэр дэвших бололцоог бий болгосон, жендерийн тэгш байдлыг хангасан. Орон нутгийн сонгуулийн хувьд 20% гэж бодож байгаа. Бид нар УИХ-ын сонгуулийн хувьд 30-аас доошгүй хувь 20 нь дөчөөс доошгүй хувь, ийм байдалтай олгогдсон. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд ил тод болгосон. Ийм сайн заалтуудыг нэгдүгээр оруулмаар байгаа юм. Хамгийн гол нь одоо бид УИХ-ын төрийн бодлого том байх, тодорхой байх төрийн бодлого маань тогтвортой байх боломжийг бүрдүүлэх үүднээс бүсчилсэн тойргуудыг бий болгосон. УИХ-ын гишүүд жалга, дов, сум хөгжүүлэх гэж ярьдаг байсан бол одоо бүс нутгаа аймгаасаа халиад бүс нутгаа баруун бүс, зүүн бүс, төвийн бүс  манай Ганбат гишүүн хангайн бүс хөгжүүлэх мэтээр ийм байдлаар төрийн бодлого томрох, бодлого маань тогтвортой байх ийм бололцоог бий болгосон. Ийм сайн заалтуудыг оруулж өгөөч ээ гэж иргэд хүсээд байгаа юм. Суманд амьдарч байгаа иргэн бид нар нэг багаасаа олон ах дүүтэй нөхөд нь 100 ах дүүгээсээ сонгогдчихдог, сум орон нутаг гэдэггүй бүтэн сумаасаа сонгогддог. Сум орон нутгийн төлөө анхаардаг мэдлэгтэй, боловсрол хүмүүсийг сонгодог болчихмоор байна. Та нар одоо Их хурлын сонгуулийг сайжруулсантайгаа адилхан энэ сум орон нутгийг төлөөлөх сонгуулийн хүмүүсийг бас сайжруулаад өгөөч ээ гэсэн асуудал ярьж байна л даа. Энийг хийчих бололцоо юу байна. Энийг одоо анхаараад хийчихвэл бас Сонгууль болтол 6 сарын хугацаа байж байгаа. 5 сарын 1-нээс өмнө сонгуулийн орон нутгийн хуулийг өөрчлөх бололцоо байж байгаа. Энийг анхааръя аа гэсэн санал байгаа. Ер нь энэ хаврын чуулганаар бид нарт бас хэлэлцэх хэдэн чухал асуудал байна аа. 

Нэгдүгээрт малчдын орлого нэмэгдүүлэх. Өнөөдөр зудтай болохоор л 2 уут өвс. 2 уут тэжээл 2 боодол өвс аваачиж өгөх биш. Малчид маань өөрсдөө уут тэжээл өвсөө бэлдчихдэг, өвөлжөө хаваржаагаа бэлдчихдэг, хангалттай орлоготой болгохын тулд малын түүхий эд, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн үнэ цэнтэй байх, илүү өндөр орлого олдог байх. Нэг хонийг 120 мянгаар зардаг биш 300, 400 мянгаар зардаг болох энэ бололцоо боломжийг нэмэгдүүлээч ээ. Малчдын амьжиргаа малчдын орлогын эх үүсвэр, МАА-н үйлдвэрлэл, энийг дэмжсэн нэг хуультай болмоор байна. Энийг нэг их хурлаар судлаад хийчих бололцоо боломж энэ тал дээр монгол УИХ анхаараад энэ парламент отгон чуулганы энэ асуудлыг хэлэлцээд шийдчих юм болбол түүхэнд бас том шийдвэр гаргасан ийм парламент болох байх аа. Яах аргагүй зудтай малчдын амьдрал хүнд байна. Энэ цаг үед нь бид нар тийм үү? Тэвнээр тусалснаас тэмээгээр тусалсан шийдвэр гаргачихмаар байна.  Тэнхээтэй явахад нь тэмээгээр тусалснаас дэгдэж явахад нь тэвнээр тусал гэж үг байдаг шүү дээ. Бид нар тэвнээр туслаад байгаа өвс, тэжээл, эм тариа гээд одоо тэгвэл тэмээгээр тусалчихмаар байна. Ийм хуультай болчих юм сан. 

Бидний одоо нэг том хийдэг асуудал бол баялгийн сангийн тухай хууль байгаа. Баялгийн сангийн тухай айлаар бид Эрдэнэс таван толгойн хувьцаанаас ногдол ашиг авдаг биш. Монгол Улсын стратегийн бүх ордуудаас Монгол улс өнөөдөр амьдарч байгаа иргэд хувь хүртдэг, эрүүл мэнд, боловсрол, орон сууц гээд одоо тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой болох. Ийм хуультай болчихмоор байна. Ирээдүй хойч үедээ бас өвлүүлж үлдээх. Зөвхөн одоо өнөөдөр амьдарч байгаа иргэд биш ирээдүйн хойч үе маань бас энийг өвлөж үлдэж баялгийн сангаас хувь хүртдэг зөвхөн Эрдэнэс таван толгойн ордоос биш бүх стратегийн ордуудаас хувирдаг болох энэ нэг том хуулийг бас бид нар баталчих юм болбол энэ парламентын хамгийн одоо хийсэн ажилдаа хэлэх үгтэй хамгийн том гол асуудлуудаа шийдсэн хурал болчих болов уу чуулган болчих болов уу? Энэ тал дээр л бас Их хурал бид бүхэн онцгой анхаарч ажиллах ёстой байх аа. Энэ тал дээр гишүүдийг бас анхааралдаа авахыг хүсэж байна аа. Баярлалаа.