Б.Баттөмөр: Мал аж ахуйн салбарт төрийн оновчтой бодлого хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Аж ахуйн байдал ялангуяа МАА-н байдал бол хамтарч ажиллаж төрийн оновчтой бодлого зохицуулалт үнэхээр шаардлагатай байгаа нь харагдаж байгаа шүү дээ. Бид одоо хүрсэн түвшнээсээ л буучхаад байгаа юм ер нь бол аливаа хөгжил гэдэг маань бол цаашид урьд нь байгаа ашигтай зүйлүүдээ цаашаа хөгжүүлж шинэ зүйл хийж ашигтай зүйлүүдийг санаачилж ингэж л явж л хөгжилд хүрдэг жамтай. Тэгэхээр бид нарынх бол одоо байхгүй л байгаа юм л даа. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсууд амьдардаг Скандинавын орнууд Шведийн ХАА-н мэргэжилтнүүд ирээд танай нэгдлийн зохион байгуулалт бол их зөв хэлбэр байжээ харамсалтай нь та нар татан буулгасан байна аа гэсэн ийм зөвлөмжийг бидэнд өгсөн байгаа. Нэгдэл гэдэг нэр нь хүмүүст таалагддаггүй байсан ч гэсэн тэрийг өөр нэрээр нэрлээд малчид одоо өөрсдөө хөдөлмөрөө хоршоод явах ийм боломж бол бидэнд байсан байгаа. Төр битгий оролц та нар оролцоод байна л гээд зарим хүмүүс яриад байгаа юм. Төр ерөөсөө оролцоогүй шүү дээ хаячихсан шүү дээ эрэлт нийлүүлэлт нийцсэн. Эрэлт нийлүүлэлт нь зохицуулна гээд хаячихсан. Тийм учраас бол энэ дээр их бодолтой бид нар ярьж хийхгүй бол болохгүй. Монголчууд ярьдаг шүү дээ цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гэж хамжихгүй бол амжихгүй гэж бас монголчууд ярьдаг. Тийм учраас өнөөдөр ХАА-н үйлдвэр малчдын амьдралыг өөд нь татах энэ зохистой ажил амьдралыг бий болгоход төрийн оновчтой зөв бодлого зохицуулалт хэрэгтэй байгаа юм аа тийм учраас энэ хуулийг одоо санаачилсан би санаачлагч гишүүний нэг мөн энийг цаашаа дэмжээд цаашаа аваад явах ёстой гэж бодож байна. Хоршооны хуульд өөрчлөлт оруулах тухай ингээд л явж л байгаа л даа. Тэгэхээр хуулиар зохицуулж байгаа харилцаа бол бусад хуулиар зохицуулсан харилцаатай давхцал үүсэхээр байна аа гээд ЗГ-аас санал өгчихсөн байсан энийг хэр зэрэг анхаарч үзэж байгаа вэ? Би Лүндээ даргаас энийг асууя гэж бодъё бодож байгаа юм. Анхдагч хуулийн хувьд бол хуулийн төсөл боловсруулах шаардлага хангахгүй байна аа гэсэн. Ийм 2 одоо гол шаардлагыг бол ЗГ өгсөн байгаа. Тэгэхээр энэ хуульд та нар энийг яаж зохицуулъя гэж бодож байгаа вэ гэсэн нэг ийм асуулт байна. Энэ холбоонд бол мэдээж бүх малчид бол элсээд явчихгүй л дээ ямар ч байсан олон хоршоо холбоо үүснэ тэгэхээр энэ холбоо хоорондын харилцаа ер нь ямар байх юм бол доо. Холбоонд ороогүй улсуудын хоорондын харилцаа ямар байх болдоо энийг би бас анх хуулийн төсөл дээр гарын үсэг зурж санаачлахдаа бас энийг хэлж байсан юм. Тэгээд энийг одоо яг та нар юу гэж бодож яаж? хэрхэн тооцож байгаа юм бол доо гэж. асуулмаар байна. ХАА-н үйлдвэрлэлийн хамгийн том эрсдэл бол юу вэ гэхлээр ерөөсөө газрын асуудал, бэлчээрийн асуудал. Энэ бэлчээрийн зохицуулалтууд ер нь хоорондоо энэ холбоонуудын хооронд холбоонд ороогүй улсуудын хоорондын энэ зөрчлийг бэлчээр дээр гарах юм биш байгаа? Бэлчээрийн асуудлыг л зөв бид нар зохицуулж чадах юм бол энэ хууль амжилттай цаашаагаа явна аа? Ер нь бол энэ ХАА-н үйлдвэрүүдэд малчдыг бол тодорхой зохион байгуулалтад оруулж хамтарч хөдөлмөрөө хорших, бүтээгдэхүүнээ тэр зах зээлийнхэндээ сүлжээнд нь хөрвөж худалддаг энэ харилцааг л бий болгохгүй бол ХАА-н үйлдвэрлэл үр ашиг гарахгүй. Сая одоо ингээд гурил гээд л ярьж байгаа юм явж явж ченжүүдийн гараар дамжаад сүлжээ логистик гэж явсаар байгаад л өндөр үнэтэй болчхож байгаа шүү дээ. Одоо ноолуурын асуудал байна махны асуудал Монгол Улсын чинь энэ эдийн засгийн энэ инфляцын гол эх үүсвэр нь ХАА-н бүтээгдэхүүн дээр байгаа байх. Тэгэхлээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид нар энэ сүлжээг байгуулж чадаагүй хаячихсан тэгэхээр малчид бол энэ холбоогоо үүсгээд ингээд ирснээрээ энэ сүлжээгээ үүсгэдэг зөв л юм руу явж байна гэж ойлгож байгаа.
Түүний асуултад доктор Д.Лүндээжанцан хариуллаа.