Д.Өнөрболор: Эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор
Манай улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд яах аргагүй бэлчээрийн даацын асуудал бол нэн тулгамдаад байгаа асуудал. Малчид хамтын зохион байгуулалтад орох бэлчээрийн даацад тохируулаад 15 жилийн хугацаагаар ашиглах хууль эрх зүйн орчныг бол дэмжиж байгаа юм аа тэгэхээр энэ хуулийн төсөлд МАА эрхэлж байгаа мал түүний ашиг шимийг хүртэж байгаа малчид байхын бол чухалчилж оруулж өгсөн байж байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд бол 70 гаруй сая мал бүхий эргэлтийн хөрөнгөтэй 300-аад мянган малчин өрх байна аа гэж бол ойлгож байгаа. Тэгэхлээр бүгдээрээ яг адилхан малчин өрх тэгтэл газар тариалангийн бүс нутагт малаа эрчимжүүлж байгаа нэн ялангуяа эрчимжсэн МАА эрхэлж байгаа хүмүүсийн малчдын эрх ашиг энэ хуульд орхигдож байна аа гэж харагдаж байна аа. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумыг аваад үзэхэд тэнд бол нэлээн суурин бүтэцтэй, нэлээн эрчимжсэн тал руугаа хөгжүүлэлт хийх боломж бүхий ийм аж ахуйн зохицуулалттай сумдууд нэлээдгүй байж байгаа. Тэгэхлээр энэ дээр нэн ялангуяа бэлчээрийн МАА-г одоо бүхэлд нь зохицуулж байгаатай адилхан малчдын бэлчээрийг эрчимжсэн МАА-н газрын асуудлыг хуулийн төсөлд тусгайлан тод тусгаж өгөх нэн шаардлагатай гэж харагдаж байна. Дараагийн нэг асуудал бол ногоон тэжээлийн газрын асуудал байж байгаа юм ер нь хуулийн төсөлд бол 4 үндсэн чиглэлээр зохицуулалтыг хангахаар байгаа тэр дундаа бол энэ малын эрүүл мэнд, үржил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх тал дээр бол нэлээдгүй асуудлыг зохицуулж байгаа гэж харж байгаа. Энэ асуудлыг зохицууллаа гээд тэгэх юм бол ялт ч үгүй нийт зардлын одоо 20-оос 30% нь ногоон тэжээлд бол зарцуулагддаг аа. Энэ бол маш том дарамт байгаа юм. Тэгтэл энэ бол шууд газрын асуудлаас шууд хамааралтай асуудал байдаг. Тэгэхлээр энэ бэлчээрийн газрыг миний ойлгож байгаагаар хуулийн төсөл дээр бол Засаг даргатайгаа тодорхой хэмжээний гэрээ байгуулаад орон нутгийн одоо бэлчээрийн даацын нөхцөл байдлаас шалтгаалаад үүргийн биелэлтэд нь хяналт тавьж явах байдлаар зохицуулалт хийсэн боловч зориулалт нь тодорхойгүй байна аа үүнийг энэ хуулиас бол олж үзсэнгүй ээ. Тухайлах юм бол ногоон тэжээлийн ч байдаг юм уу хадлангийн ч байдаг юм уу тийм ээ зориулалтуудыг нь бол тодорхой түвшиндээ бол задалж ойлгомжтой хэлбэрээр зохион байгуулалтад оруулах тал дээр бол энэ ажлын хэсэг цаашдаа анхаарч ажиллах нь зүйтэй байх аа гэж бодож байна аа энэ тал дээр хариулт авмаар байна. Баярлалаа.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Доктор Д.Лүндээжанцан нар хариуллаа.