Б.Баттөмөр: Монголын хөгжлийн гарц бол баялгийнхаа менежментийг зөв хийхээс л шалтгаална.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Уг хуулийн төслийг бол дэмжиж байна. Энэ бол одоо хийгдэх ёстой ажил. Энэ маш их олон хувилбараар ярьсан л даа. Наранцогт мэдэж байгаа. Бид нар их олон ярьсан тэгээд энэ засгийн газрын яг өнөөдрийн оруулж ирж байгаа энэ хувилбар бол эхний ээлжид ийм хэлбэрээр явчих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Баялгийн санхүү үүсгэдэг гол эх үүсвэрүүд маань юу вэ гэхээр төрийн өмч давамгайлсан энэ компаниудаас бий болно оо гэж ингэж үзэж байгаа. АМНАТ бол энэ баялгийн сангийн гол эх үүсвэрүүдийн нэг болно гэж үзэж байгаа. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн татварын дараах ашгаас тодорхой хэмжээний хуримтлалуудыг бий болгох энэ санаанууд нь бол зүйтэй байна. Төрөлжсөн сангууд 3 сангаар оруулж ирж байна. Энэ эхний ээлжид бол болох байх аа. Энд бол Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан байна, Хуримтлалын сан гээд тэгэхээр энэ гол санаа бол юу вэ гэхээр зэрэг ирээдүй сан, хөгжлийн сангууддаа хуримтлалаа нэлээн сайн үүсгээд тэр хуримтлалын сан нь одоо хуваарилах юм руугаа бол тодорхой эх үүсвэрүүд бий болсных нь дараа нэлээн сайн ажиллуулж өгөх нь зүйтэй гэж ингэж бодож байгаа юм. Энэ сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байна аа гэж байна энэ бол маш зөв концепц гэж ингэж үзэж байгаа ард түмэн бол баялгийн сангийн эзэд байна аа гэж УИХ болон Засгийн газрын эрх үүргүүдийг тодорхой заачихсан байгаа. Одоо төрийн өмчтэй компаниуд дээр нэлээн их эх үүсвэрүүд байна жишээлбэл, Эрдэнэтийн бид олон жил ярьсан тэр овоолго гээд асуудал байгаа. Энийг одоо тодорхой хэмжээнд үнэлж тэр баялгийн сандаа төвлөрүүлэх шаардлагатай 2 дугаарт нь энэ Оюутолгой дээр бас их хэмжээний овоолго байгаа энд 34%-ийг нь бид нар эзэмшиж байгаа юм бол Оюутолгой компанитай хамтарч энэ дээр үйлдвэр байгуулах эсвэл 34% ноогдох үйлдвэрийг Монголын талаас байгуулах ийм боломжууд байхгүй гэх мэтийн зүйлүүдийг хийх ёстой. Нэмэгдэл эх үүсвэрүүдээ бид их олон талаас нь бодох ёстой хуримтлалын сан бол одоо зүйтэй. Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх шаардлагатай. Монголын хөгжлийн гарц бол баялгийнхаа менежментийг зөв хийх шаардлагатай. Өөр их олон гарцыг бид нар эхний 5 жил ч юм уу 10 жилийн хугацаанд бол харагдахгүй байх баялгийнхаа менежментийг зөв хийх ёстой баялгаа дэлхийн зах зээл болон бүс нутгийн зах зээлийн үнэд хүргэх судлах ёстой энд бол нэг зүйлийг ярихад бол юу вэ гэхээр энэ баялаг маань одоо бид бүс нутгийн болон дэлхийн зах зээлүүд хүрэхгүй байгаад байгаа шүү дээ. Зөвхөн нүүрс дээр гэхэд л ОХУ-ын энэ Хятадад нийлүүлж байгаа нүүрснээс 20%-аар хямд Австралийн нүүрсээ 50%-аар хямд тэгээд бид нар чинь одоо нөгөө хямд үнэ барьдаг энэ бодлогоо яваад байна гэхээр бас тийм биш. Биржээр арилжиж байгаа биржийн ханш судалснаас хэд дахин илүү ашигтай. Ийм ажил болоод явж байгаа юм аа. Тийм учраас энэ санг бол бид нар баялгийн сангийн хуулийг баталж энэ сантай болох ёстой. Ер нь тооцоогоор бол дэлхийн хэмжээнд 456 баялгийн сан байгаа хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явж байгаа 170 орчим сан байна. Энэ сангууд бол юу вэ гэхээр Хятадын хөгжлийн сан, Норвегийн тэтгэврийн сан, Казахстаны хөгжлийн сан гээд их идэвхтэй сайн ажиллаж байгаа ийм сангууд байна.