Ц.Сандаг-Очир: Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжсэнээр улсын төсвийг хэдий хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа вэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Одоогоос 3, 4 жилийн өмнө Занданшатар даргын асгатын мөнгөний ордыг төрд буцааж авч байгаа нэг үйл ажиллагаа болсон л доо. Энэ үйл ажиллагаа бол үнэхээр эзэн нь юмаа мэддэг юм аа Монгол төр байдаг юм аа гэдгийг иргэд олон нийтэд мэдрүүлсэн, итгэл төрүүлсэн ийм ажиллагаа болсон гэж би бол хувьдаа боддог. Өнөөдөр манай энэ парламентад олон жил сууж байгаа гишүүд Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж, хэлэлцэж эхлүүлэх юм сан гэж олон жил гадаад дотоодыг судлан явсан байдаг юм байна лээ. Энэ парламент энэ бүрэн эрхийн хугацаанд олон эрх зүйн шинэчлэлүүдийг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн гэхдээ энэ олон эрх зүйн шинэчлэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс илүүтэйгээр энэ Баялгийн сангийн хууль орж ирж байгаа асуудал энэ бүрэн эрхийн хугацааны эрх зүйн шинэчлэлийн хамгийн том чухал хэсэг гэж би хувьдаа харж байгаа. Мөн ард түмэндээ амласан амлалтын томоохон нэг хэсэг гэж харж байна. Тийм учраас энэ хуулийг хувь гишүүнийхээ хувьд яахын аргагүй дэмжих ёстой гэж бодож байгаа. Асгатын мөнгөний ордыг төрд авсан шиг дараа дараагийн янз бүрийн хулгай луйврын аргаар төрийн мэдлийн стратегийн ордуудыг хувьд авчихсан ийм ордуудыг эргүүлж авах энэ үйл ажиллагаа дахин хийгдэх үү? шуудхан асуухад.
Хоёрдугаарт манайх 16 стратегийн ордтой. Энэ ордны үнэ цэн ер нь өнөөгийн байдлаар ямар үнэлгээтэй байдаг юм бэ? Бид нар чинь газар доороо баялагтай баялагтай л гээд байдаг ямаршуухан хэмжээний баялагтай улс орон юм бэ? Үүний тооцоо судалгаа юм байна уу үгүй юу? Хууль хэрэгжсэнээр цаашдаа Монгол Улсын ДНБ-д, Монгол Улсын төсөвт яаж нөлөөлөх юм хэдий хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа вэ? Эдийн засгийн тооцоо судалгаа нь юу байна вэ? Үүнийг нэг тодруулж өгөөч.
Хуульд хүлээлгэх хариуцлага гэж байгаа. Хуулийг зөрчсөн бол Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ ээ гэж байна. Миний хувьд бол энэ Зөрчлийн хуулийг нь авчихмаар байгаа юм харин энэ хуулийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг баймаар байна. Тэгээд л нэг Зөрчлийн хуулиар торгуулийн цөөхөн мөнгөөр торгуулаад л өнгөрдөг. Энэ одоо корпорац, энэ удирдах зөвлөлийн орж байгаа бүрэлдэхүүн улсууд ямар томоохон хариуцлага хүлээж тэнд сууж байгаа вэ гэдгийг тэнд гарах гэж байгаа шийдвэрт хараат бусаар бие даасан байдлаар яаж шийдвэр гаргаж байгаа вэ гэдэг маш чухал асуудал удирдах зөвлөлд нь орж байгаа улсууд бол Зөрчлийн хуулиар биш Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байх ёстой гэж би хувьдаа үзэж байгаа юм. Үүнийг юу гэж үзэж байна вэ?
Удирдах зөвлөл нь байгуулагдах юм байна. 9 гишүүнтэй байх юм байна, томилгоог нь УИХ томилно оо л гээд оруулчихсан юм байна. Нийтийн сонсголоор орох уу? Одоо бид нар чинь томилгооны сонсголыг хийдэг болчихсон. Яг энэ баялгийн сангийн хуулийн корпорацын удирдах зөвлөлд орох бүрэлдэхүүнийг нийтийн сонсгол томилгооны сонсголоор оруулдаг байх уу?
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.