2024.03.21

Г.Мөнхцэцэг: Хуучны барилга байгууламжуудаа сэргээн засуулах тал дээр Соёлын яам анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн хөтөлбөрийн биелэлт"-ийн талаар хэлэлцлээ

УИХ-ын гишүүд Хөгжлийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

92% тай хэрэгжсэн гээд дурдсан байна л даа. Тэгэхээр иргэн төвтэй хөгжил гэж юуг хэлэх юм бэ гэхээр мэдээж одоо хүний хөгжлийг чухалчлах ёстой хүний хөгжлийн гол агуулга бол ялт ч үгүй энэ суурь боловсрол олгох. За тэгээд одоо эрүүл мэнд, соёл. Уг түүх гээд л ингээд олон зүйлийн асуудлууд ингээд хамрагдах байх. Тэгэхээр би бас одоо тодорхой хугацаанд энэ байнгын хорооны даргын ажлыг хашиж ажиллаж байхдаа хэд хэдэн асуудлууд дээр бас нэлээн анхаарал тавьж байж ингэж хандуулж салбарын яам сайд нартайгаа хамтраад ингээд ажиллаж ирсэн л дээ. Тэгээд Боловсролын хууль 2023 онд батлагдсан багцаараа анх удаагаа баталсан. Энэ одоо түүхэн үйл явдал болсон. Ер нь тэгээд энэ хуулийн хэрэгжилт дээр бид нар бас их анхаарч ажиллах шаардлага нөхцөлүүд үүсээд байгаа гэдгийг бүгдээрээ бас мэдэж байгаа. Тэгэхээр ер нь бол бас бид нар хуулиараа нэлээн их нээлттэй зааж өгсөн зүйл бол яалт ч үгүй энэ багшийн хөгжлийг одоо чухалчилж гэж зааж өгнө. Тэгэхээр ер нь одоо хөдөө орон нутагт энэ чадвартай боловсон хүчин ялангуяа эмч, багш нарын хүрэлцээ бол маш их муу байдаг аа. Тийм учраас бол энэ боловсролын хууль хэрэгжилтэд бас анхаарах зүйлийн нэг нь бол хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудал дээрээс нь боловсролын чанарын хүртээмж гэдэг зүйл дээр бас анхаарч ажиллахаар төлөвлөгдсөн байдаг аа тэгэхээр ер нь хөдөө орон нутагт шилжиж ажиллаж байгаа багш нарын тоо ер нь нэмэгдэж байна уу нэмэгдсэн үү? Тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тал дээр манай яам тусгайлан энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм бэ? Энэ дээр одоо харагдах зүйл байна уу гэж. За дээрээс нь бас Биеийн тамир спортын сайдтай бас одоо хамтраад ингээд ажиллаж ирсэн. Ер нь биеийн тамир спортын салбар бол бас нэлээн уналтын байдалтай явж ирсэн. Одоо удахгүй олимп болох гэж байна. Энэ олимпод Монгол тамирчдын оролцох оролцоо баг тамирчдын маань оролцоо ямар байгаа билээ? За ер нь салбарт бас нэлээн хэд хэдэн барилга байгууламжийн газрын маргаантай асуудлууд байсан. Энийгээ ер нь одоо бас яаж шийдсэн бэ? Ялангуяа хуучин  спортын төв одоо барилга байгууламжийн засварын асуудлуудыг нэлээд их тавьж байсан. Ер нь одоо бас нэлээн олон газруудад тухайн одоо газрын маргаантай асуудлуудыг шийдэж өгөөч гэдэг зүйлүүдийг бол нэлээд тавьж байсан. Энэ асуудлууд хэр шийдэгдсэн бэ биеийн тамирын  спортын хууль орж ирсэнгүй ээ энэ хаврын чуулганаар одоо багтах уу үгүй юү? Тийм ээ энэ асуудлууд хэзээ бас шийдэгдэж ингэж явах юм биш. 

Хоёрдугаарт энэ Соёлын яам бол хуультай болсон. Энэ соёлын хуулийн ажлын хэсгийг бас ахлаад ингээд ажиллаад явсан. Олон асуудлуудыг бас нээлттэй байдлаар ингээд шийдэж тусгасан нэлээн Соёлын салбарт бол тодорхой хэмжээгээр шинэ түвшний бодлогын авч хэрэгжүүлэх ийм нээлттэй үүд хаалгыг нь нээж өгсөн гэж соёлын хуулиар одоо нээж өгсөн гэж би бас ингэж боддог. За тэгээд ер нь бол бид нар бас ингээд сүүлийн 10 жил ер нь одоо дандаа барилга байгууламжид хөөцөлдөөд ингээд яваад байсан. Яг үнэндээ бол одоо энэ салбарт ажиллаж байгаа ажилчин албан хаагчдын нийгмийн цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудлуудыг бол орхигдуулсан байсныг одоо энэ хуулиар засаж өгсөн гэж ингэж боддог оо. Тэгэхээр би энэ соёлын яамнаас одоо удаа дараа асуудаг. Ер нь одоо бид нар 10 жил бараг хөөцөлдөж байж ингэж одоо төсөвт суулгаж байна. Одоо бас нэлээн гүйцээх түвшинд очсон. Энэ манай номын сангийн барилга одоо хэзээ ашиглалтад ороод хэзээ үүд хаалгаа нээх гэж байна вэ? Одоо байнгын хорооны одоо хуралдаан болгон дээр л асуудаг байсан. Ер нь жил болгоны төсөв дээр л одоо ийм хэмжээний дутагдалтай байгаа ийм хэмжээ тоног төхөөрөмж барилгын гүйцээхийн тулд бид нарт ийм хэмжээний хэчнээн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гээд ахиулсаар байгаад бараг гүйцсэн байх гэж ингэж бодож байна. Тэгэхэд хэзээ үүд хаалгаа нээх гэж байгаа юм. Байгалийн түүхийн музейн барилгын асуудал одоо ямар хэмжээнд явж байгаа юм. Үндэсний урлагийн их театрын барилгын асуудал ямар явж байгаа. Ер нь ингээд л  Соёлын салбарын барилга байгууламжууд хөдөө орон нутгуудад зарим муудсан асуудлууд бий тэгэхдээ энэ төвийн яг үнэхээр соёл урлагийн гал голомт улсын хуучны барилга байгууламжуудаа сэргээн засуулах тал дээр яам тодорхой хэмжээгээр бас анхаарлаа хангаж ажиллах хэрэгтэй.