Б.Жаргалмаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажлын байраар хангах тал дээр юу хийсэн бэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн хөтөлбөрийн биелэлт"-ийн талаар хэлэлцлээ
УИХ-ын гишүүд Хөгжлийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Хөгжлийн хөтөлбөр бол ерөнхийдөө иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлогыг дэмжсэн дундаж хувь 92 хувьтай санхүүжилтийн хувьд хамгийн бага гэдэг зүйлийг бичсэн байна л даа. Нийгмийн хөгжлийн гол төв нь бол мэдээж иргэн байх ёстой. Одоо иргэдийнхээ хөгжлийн дэмжсэн тал дээр ер нь юу хийж чадав аа гэдэг зүйлийг асуух гэсэн юм. Иргэд юу хүсэж байна вэ гэвэл ажлын байр л хүсэж байгаа даа. Ажилтай, орлоготой байх энэ асуудал дээр ер нь хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлсэн бодитой ажлыг би асуумаар байгаа юм. Тэдэн хувийн хэрэгжилттэй тэдэн хувийн санхүүжилт дутуу тэдэн хувийн санхүүжилтээр тийм үр дүнтэй ажил хийсэн гэдэг ерөнхий мэдээлэл сонсохоосоо илүүтэйгээр бодит мэдээллийг бид бас олон нийтдээ өгөх ёстой байх аа. Ингэснээрээ ЗГ болон УИХ-ын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд олны дүгнэлт хийхэд дөхөм болов уу гэдэг үүднээс би бодитой тоон мэдээлэл асууя гэж бодсон юм аа. За өмнөх жилүүдэд бас сая хүртэлх дүүргийн дэмжлэгээр ажлын байранд залуучуудыг бэлтгэх томоохон хөтөлбөрийг Монгол Улсын ЗГ-аас хэрэгжүүлж байсан. Нийтдээ есөн мянган иргэнийг хамарлаа гэдэг тоон мэдээлэл ярьж байсан. Есөн мянга иргэнээ бид нар, сургалт, хөтөлбөрт одоо сая төгрөгийн дэмжлэгтэйгээр хамруулж чадаж байсан бол өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн ажлын байртай болж амьдралаа залгуулж чадсан бэ гэдэг зүйлийг илүү тодруулах гэсэн юм. Нийгмийн халамж гэдэг юм уу одоо иргэндээ хүрсэн үйлчилгээн дээр бид нар сайн зүйл байгаа юу гэвэл юм уу гэвэл Монгол улсын ЗГ-аас гэж яривал олон сайн зүйлийг бид нэрлэж болно. Нийгмийн халамжийнхаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмж чадсан, нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа тэтгэвэр авах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон өнчин хүүхдүүд гэх мэт олон зүйлстэй нийгмийн халамжийн бодлогыг бид нар барьж чадсан. Тэгвэл яг энэ одоо хүрсэн үр дүндээ нөгөө талдаа бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажлын байраар хангах тал дээр ер нь юу хийж чадав аа гэдэг зүйлийг л асуух гэсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр халамж нэхэхээсээ илүүтэйгээр бид ажил хиймээр байна, бид нийгэм дунд баймаар байна аа гэдэг хүсэлтийг маш ихээр тавьдаг болсон. Нийт хүн амын 3,2% эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр ер нь яг юу юу хийж чадав гэдэг дээр бодитой мэдээллийг өгөөч ээ гэдэг зүйлийг тодруулах гэсэн юм аа?
Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн талаар тайлан мэдээ гарсан байна аа. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд маань түгжрэлийнхээ асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Мөн эрчим хүчний хязгаарлалтад орсон ийм нөхцөл байдалд сая хэсэг хугацааг өнгөрөөсөн. Тэгвэл бид нар өнөөдөр метротой болох гэж байгаа сайн мэдээлэл байгаа болов чиг эргээд үнэхээр цахилгаан хөдөлгүүр метро ашиглах энэ эрчим хүчний маань эх үүсвэр бидэнд байгаа юу гэдэг зүйлийг асуух гэсэн юм. Би одоо гишүүн болсноосоо хойш яг 9 мянган иргэний тог нь д залгаж өгөөч ээ гэдэг хүсэлт тавьсаар явсаар өнөөдөр 1600 гэрээний тог нь д залгуулсан. За одоо 6800 өрх айлын тог цахилгааны асуудлыг шийдвэрлэж чадаагүй л байна. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амынхаа 1,3 хувийг эзэлж байгаа талаас илүү хувийг нь эзэлж байгаа энэ Улаанбаатар хотынхоо цахилгаан станц эрчим хүчний хэрэглээг ер нь яаж авах гэж байгаа юм бэ гэдгийг олны өмнө асууж байгаа энэ дээр нэг тайлбар өгөөч ээ гэдэг зүйлийг тодруулах гэсэн юм аа? Одоо 6 сарын 1 болно. Ердөө 2 жилийн өмнө Монгол Улсын ЗГ хүүхэд рүү чиглэсэн бодлого тодорхой арга хэмжээ авъя аа. Хүүхдийнхээ бамбарууш кафег ажиллуулдаг болгоё, хүүхдийн номын сангаа ажиллуулъя, хүүхэлдэйн театр дээр тэр хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маш олон зүйлийг бид нар амласан. Энэ амлалт өнөөдөр яг биеллээ олж байна уу гэдэг зүйлийг тодруулах гэсэн юм. Хүүхэд залуучуудын театр уг нь 95%-ийн гүйцэтгэлтэй боловч энэ ажил нь гацсан байдалтай байгаа. Яг хэдийд нээлтээ хийх гэж байна вэ? иргэдэд үйлчилгээгээ хэдийнээс хүргэх гэж байна вэ гэдэг зүйлийг тодруулах гэсэн юм. Захын хороолол гэхгүйгээр мэргэжлийн урлагийн байгууллагатай болсноороо бид үнэхээр талархалтай бахархалтай үйл ажиллагаа хийсэн үү гэвэл хийсэн. Энэ ажил яг хэдийд биеллээ олох вэ? гэдэг зүйлийг асуух гэсэн юм аа. Өөрөөр хэлэх юм бол хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хүрэлбаатар сайд, Соёлын сайдаас эдгээр зүйлүүдийг тодруулъя.
Түүний хариултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Чимиддорж нар хариуллаа.