О.Цогтгэрэл: Засаг өөрсдийгөө сайн гэж дүгнэтэл ОУ-ын байгууллагууд эсрэг дүнг нь тавив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн хөтөлбөрийн биелэлт"-ийн талаар хэлэлцлээ
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
Үр дүнг шалгахад тэр тусмаа төрийн ажил дээр гурван юм байгаад байх шиг байгаа юм. Нэгдүгээрт нь өөрсийнх нь өөрсдөдөө өгч байгаа үнэлгээ, хоёрдугаарт нь аудитын байгууллага бие даасан байгууллагын өгч байгаа үнэлгээ, гуравдугаарт нь ОУ-ын байгууллагын өгч байгаа үнэлгээ тэгэхээр яг энэ гуравтай холбоотойгоор өчигдөр ч байнгын хороон дээр асууж байсан тодорхой хариулт авч чадсангүй баахан хувь процентууд яах вэ ерөөсөө тодорхой ажил хийлгэхлээр л байхгүй болчхоод байгаа шүү дээ. Нөгөө арьс ширний үйлдвэр байна уу, зээлийн хүү хаачив, 3 мянган км авто зам хаачив, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлнэ гэсэн хаачив, утааг 5 дахин бууруулна гэсэн хаачив, юу гээд дандаа тоо тоотой зүйлүүд дээр. Ингээд өөрсдийн үнэлгээнүүд нь 60 70%-тай 80%-тай юм шиг баахан үнэлгээнүүд тавьчихсан. За тэр олон улсын байгууллагуудын үнэлгээг одоо бүгдээрээ л улсдаа ирээд сонсож байгаа. Танай улсын төсөв чинь ихэдчихсэн байна. Авлига чинь ихэдчихсэн байна. Ядуурал чинь буураагүй байна. Ингээд тов тов тодорхой тоонууд энэ дээр бас хариулт авч чадаагүй. Тэгэхээр энэ дээр би нэг ганц хоёр дахь үнэлгээний байгууллагаас л асуумаар байна л даа. Аудитын байгууллагаас. Ер нь энэ аудитын байгууллага Монгол Улсад өнгөрсөн хугацаанд асар их хэмжээний хулгай төр төсөвтэй холбоотой. Одоо төрийн өмчит ААН-үүдтэй холбоотой асар их хэмжээний хулгай зэлгий гарч байна. Улс нийтээрээ бухимдаж байна аа аудитын байгууллагаас яг ямар хэмжээний энэ үнэхээр хууль зөрчсөн байна гэсэн ямар дүгнэлтүүд гарсан бэ? Аудитын дүгнэлтийг харахад нэг хязгаарлалттай дүгнэлт гээд нэг ганц 2 юм харагдаж ирж байсан. Гэтэл энэ их хулгайн хажуугаар хаагуур нь энэ аудит яваад байдаг юм бэ? Одоо аудитын байгууллага нь сайн ажилласан гээд байгууллагын дарга нь Их хуралд дэвших гээд ажлаа өгөөд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ их олон хулгай зэлгийн хажуугаар та нар өнгөрсөн хэдэн удаад хийсэн. Одоо бүхий л төрийн өмчит ААН-үүд улсын аудитаас аудит хийж. Байгаа байх. Ямар зөрчил илрүүлж байсан юм. Хуулийн байгууллагад ямар асуудлуудыг шилжүүлж байсан юм. Тэгээд энэ их шүүхээр шийдэгдэж байгаа болоод шүүхийн шатанд явж байгаа. Энэ их том том дүнтэй хулгайн хэргүүдэд та нар ямар дүгнэлттэй байгаа юм? Ажлаа хэр хийж байна гэж бодож байгаа юм ер нь. За өөрсдийгөө засаг бол өөрсдийгөө үнэлээд сайхан гэж хэлнэ олон улсын байгууллагууд дүгнэлтээ тавьчихлаа. Та нарын дүгнэлтийг л барьж бусад нь ярьж байгаа шүү дээ үгүй ээ энэ чинь мэргэжлийн аудитын байгууллага байдаг. Тэгээд ямар ч одоо бүх зүйлээс сайхан л гэсэн дүгнэлт ярьж байдаг үүндээр нэг хариулт өгөөч ээ. Булгантуяа сайдаас нэг асуулт асууя аа ер нь энэ хулгай зэлгээ олон зүйлүүдээсээ гадна энэ Монгол Улсын чинь энэ ажиллах хүчин гэдэг зүйл одоо юу болж байна вэ? Гадагшаагаа тэр олон улсын нэг индексийг санаа зовоосон индекс улам л дордоод байгаа юм. Гадагшаагаа дайжиж байна аа монголчууд энэ залуучууд чинь гадагшаагаа дайжиж байна аа. Тэр тусмаа нэг жоохон боловсрол олсон хэсэг нь тэр оюун ухааны дайжилт гэдэг зүйлд нь болоод байна аа. Тэр тусмаа тэр байгаа гарч байгаа хүмүүсийн чинь 65% нь гэж байна лээ. Доктор, магистр, бакалаврын цолтой 65% яах вэ Монгол Улсад чинь энэ чинь аюул болж байна уу? За тэр тусмаа өнгөрсөн хугацаанд гарч байсан тэр гадагшаагаа урсаж байсан урсгал чинь түр зуур явж байна аа гэдэг тэр хүсэл эрмэлзэлтэй ангилалд олон байсан бол одоо ер нь Монгол Улсаас бүр мөсөн явчихъя гэдэг тоо хэмжээ энэ дотор чинь асар өндөр тийм аюулын түвшинд орж ирээд байна судалгаан дээр Монголоос гадагшаа дайжиж байгаа энэ индексийг олон улстай харьцуулахлаар яг одоо Пакистан Мьянмар зэрэг орнуудтай зэрэгцэж байна аа. Тэд нар чинь дотроо иргэний дайнтай, шашин хоорондын мөргөлдөөнтэй ийм улсуудтай манай Монгол Улс яагаад энэ ардчиллын замаар явсан Монгол Улс нэг олон олон сайхан мөрийн хөтөлбөрийн биелэлт өндөр өндөр үзүүлэлт эдийн засгийн өсөлт ярьж байгаа Монгол Улс яагаад өнөөдөр ийм болчхоод байгаа юм бэ?
Түүний асуултад Үндэсний аудитын газар Энхболд, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар