2024.03.14
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжлийн форум” эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Монголын Эдийн засгийн форумыг энэ жил бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдөр “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа.
Ерөнхий сайд Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн 6 дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан.
Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн 9 дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн.