Улаанбаатар - Бүсчилсэн хөгжил: Урьдчилсан хэлэлцүүлгээс...
2024.03.12

Улаанбаатар - Бүсчилсэн хөгжил: Урьдчилсан хэлэлцүүлгээс...

Гэр хорооллын дахин төлөвлөлт өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн ч газар чөлөөлөлт, хэрэгжилтийн хяналт, хууль эрх зүйн зохицуулалт муу,  дэд бүтцээ шийдвэрлэх төсөв хөрөнгө дутагдах зэрэг олон шалтгааны улмаас үр дүн муутай байсан.

Тиймээс өнгөрсөн хугацаанд гарсан алдааг засах, давтахгүй байх зорилгоор дэд бүтэц, инженерийн бүтээн байгуулалт хийгдсэн дэд төв орчимд гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нэгдсэн төлөвлөлттэйгээр хийхээр болсон.

Улаанбаатар хотыг төлөвлөхдөө өмнөх алдааг давтахгүйгээр төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд онцгой анхаарч, эрх зүйн орчинг бүрдүүлж дэд төвүүдийг бүсчилсэн байдлаар үе шаттай хэрэгжүүлэх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан