ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ГАРЦ НЬ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ
2024.03.14

ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ГАРЦ НЬ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ

Бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэх талаар МУ-ын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Нийслэлчүүдийн санал бодлыг сонслоо. /2024-03-13/

Нийслэлийн бүсчлэл бол “20 МИНУТЫН ХОТ” зорилтыг хэрэгжүүлэх явдал юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр иргэд амьдарч байгаа газартаа ая тухтай амьдарч, төрийн үйлчилгээ болон бусад соёл амралтын үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм.

Цаашлаад дээрх зорилт нь гэр хороолол болон орон сууцны ялгааг арилгах, төрийн давхардсан бүтэц хүнд суртлыг арилгаж цахимд шилжүүлэх нэг ёсондоо төвлөрсөн эрх мэдлийг иргэдрүү чиглүүлэхэд төвлөрч байна.

Уулзалтын үеэр зарим ТАХ-чид УБ хот 1200 гаруй км авто замтай гэтэл тэдгээр замууд хоорондоо холбогдоогүй байдгаас гадна гэр хорооллын өндөрлөг газарт оршин суудаг иргэдэд авто замгүйгээс үүдэж олон бэрхшээл тулгардаг талаар дурьдаж байлаа.

Тиймээс МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй дээрх зорилтын хүрээнд хийгдэх зам, тээврийн салбарын бодлого шийдвэрийн ажилд онцгой анхааран ажиллах болно.