2024.03.10

Боловсролыг шинэ шатанд хүргэхийн тулд үнэлгээний тогтолцоог өөрчилнө

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, 21 дүгээр зууны хувьсал, технологийн хурдтай өөрчлөлт бид бэлэн үү? Сургууль, багш энэ өөрчлөлтөд бэлэн үү? Энэ өөрчлөлтөд дасан зохицсон Монгол хүнийг хөгжүүлэхэд боловсролд бид юуг хувиргах хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариулт боловсролын хувирган өөрчлөлтийн суурь юм. Үүнийг бид хамтдаа хэлэлцэн, зөвшилцөж тунхаглах нь энэ чуулганы үр дүн байх юм.