ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ДОРНОД АЙМГААС ЭХЭЛЛЭЭ
2024.03.04

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ДОРНОД АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

Зүүн бүсийн аймгуудын иргэдэд 2023 оны намрын чуулганаар Шинэчлэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг танилцуулж, санал солилцох ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж эхэллээ.

Тус ажлын хэсгийг УИХ-ын НББХ-ны гишүүний хувиар ахалж байгаар бөгөөд ажлын хэсэгт Монгол Улсын Ерөнхий сайдын Зүүн бүс хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

Уулзалтынхаа эхэнд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй уулзаж ажлын зорилгоо танилцуулж, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин, орон нутгийн бодлогын талаар санал солилцлоо.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn