2023.11.17
Дорнод аймгийн хэмжээнд нийт 542.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 30 нэр төрлийн төсөл, арга хэмжээ хэрэгжинэ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын нэгдсэн чуулганаар “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай” хууль болон холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийг хэлэлцэн баталлаа. Хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, экспортыг дэмжиж хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн ил тод харилцааг эрчимжүүлэх, цалин тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, хөгжилд суурилсан хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн онцлогтой боллоо.
Манай аймгийн хэмжээнд нийт 542.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 30 нэр төрлийн төсөл, арга хэмжээ хэрэгжих бөгөөд 2024 онд 144.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэхээр тусгагдсан.
Тухайлбал:
- Бүс нутгийн хөгжилд ач холбогдол бүхий:
- -Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээний шинэчлэл - 10176.1 сая төгрөг /ажил нь эхлэх/,
- - Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, 50 км - 20892.6 сая төгрөг /ажил нь үргэлжлэх/,
- - Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 124.5 км - 27500.0 сая төгрөг /ажил нь үргэлжлэх/
- Монгол Улсын авто замын хэвтээ тэнхлэгийн зүүн үзүүрийг зүүн хойд Азитай холбох, стратегийн онцгой ач холбогдол бүхий дээрх 2 автозамын төсөвт өртөг нь 90 гаруй цэцэрлэг барих хэмжээний үнийн дүнтэй дүйцэхүйц хөрөнгө шаардсан томоохон бүтээн байгуулалтын ажил бөгөөд зам барилгын ажил нь эхэлсэн.
- Хүний хөгжлийн үндсэн асуудлын нэг боловсрол соёлын салбарт:
- - Цагаан- Овоо сумын 150 ортой дотуур байрны барилга - 397.3 сая төгрөг /ажил нь дуусах/,
- - Хэрлэн сумын 4 дүгээр багийн 150 ортой цэцэрлэгийн барилга - 1129.6 сая төгрөг /ажил нь дуусах/,
- - Хан- Уул цогцолбор сургуулийн дотуур байрны барилга - 254.5 сая төгрөг /ажил нь дуусах/,
- - Баян-Уул сумын 160 ортой дотуур байрны барилга - 961.7 сая төгрөг /ажил нь дуусах/,
- - Баяндун сумын сургуулийн барилга, урлаг заал - 1644.9 сая төгрөг /ажил нь дуусах/,
- - Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн 320 суудал бүхий бага сургуулийн өргөтгөлийн барилга - 1884.2 сая төгрөг /ажил нь эхлэх/,
- - Сэргэлэн сумын 160 суудал бүхий сургуулийн барилгын өргөтгөл - 1198.6 сая төгрөг /ажил нь эхлэх/,
- - Матад сумын 150 ортой цэцэрлэгийн барилга - 1042.1 сая төгрөг /ажил нь эхлэх/,
- - Хэрлэн сумын музейн барилга - 849.2 сая төгрөг /ажил нь дуусах/ зэрэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгө тусгагдсан.