ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БҮРЭНГИЙН ГҮҮР ЭНЭ ОНД БАРИГДАНА
2024.03.01

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БҮРЭНГИЙН ГҮҮР ЭНЭ ОНД БАРИГДАНА

Жаргалан сумын иргэд олонтой уулзаж зуд турхантай холбоотойгоор ЗГ, УОК-ын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон УИХ, ЗГ-ын бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Зуд болж хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор УОК-оос Говь-Алтай аймгийн зарим сумдад 200 тн тэжээлийг малчдадаа дэм болгож тараасан. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс Бүрэн багийн гүүрийн ажлыг яаралтай эхлүүлж хурдан шуурхай ашиглалтад оруулах, Услалтын системийн ажлыг шуурхайлах, Сургуулийн барилгыг улсын төсөвт тусгаж шинэ сургуулийн барилгатай болгох болон зарим дутуу орон тоог гүйцээж өгөх талаар хүсэлт тавьлаа.

Иргэдээс дэвшүүлсэн санал хүсэлтэд онцгой анхаарч Бүрэн багийн гүүрийн ажлыг яаралтай эхлүүлж, чанартай барьж байгуулж иргэдийг аюулгүй зорчиж, аялал жуулчлал хөгжих боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.