
2024.02.28
“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан 420 сая төгрөгийн хандивыг УОК-т хүлээлгэн өглөө
"Харанга" хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аяныг энэ сарын 24-нд Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан.
Тус хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 420 гаруй сая төгрөг цугларсныг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn