ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН БАРУУН 3 СУМЫН МАЛЧДАД 60 ТОНН ТЭЖЭЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2024.03.01

ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН БАРУУН 3 СУМЫН МАЛЧДАД 60 ТОНН ТЭЖЭЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ

Улсын хэмжээнд олон суманд хаваржилт хүндхэн байна. ЗГ-аас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж цас зудын байдал хүндэрсэн сумдын малчдад сэтгэлийн дэм үзүүлж өвс тэжээл хүргэх, бензин шатахуунаар туслах, эмнэлгийн тусламж үйлчилгээ, төрийн бусад үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, зарим шаардлагатай газарт туулах чадвар сайтай унаа машин шийдэх гэх мэт олон үе шаттай арга хэмжээ авч байна.

Манай Ховд аймгийн хувьд Алтай, Булган, Үенч баруун 3 сум төмөр зудын түвшинд хүрээгүй ч цас ихтэй байна.

Эхний ээлжид малчдадаа 70 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон бол өнөөдөр Булган, Алтай, Үенч сумдынхаа малчдад 60 тонн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгууллаа.

Үнэ төлбөргүй олгож буй тэжээлийг малчдад тараахдаа цас зуд ихтэй байгаа өвс тэжээл нэн хэрэгтэй байгаа малчдадаа нүдийг нь олж шударгаар хуваарилахыг сумдын Засаг дарга нарт чиглэл болголоо.