Булган нутгаас “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” төрлөө
2024.02.08

Булган нутгаас “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” төрлөө

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу /2024-02-08/-ний өдөр Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Тодруулбал, Булган аймгийн Рашаант сумын засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнийн хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” цол тэмдэг хүртээлээ.

Б.Бат-Эрдэнэ нь, 1961 онд Булган аймгийн Булган суманд төрж өсөн улмаар Баяннуур сумаас ажил амьдралынХАА гарааг эхлүүлсэн түүхтэй.

Тэрээр Рашаант сумын засаг даргаар 24 жил ажиллаж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нэг тойргоос 8 удаа сонгогдсон нь Монгол Улсын нутгийн удирдлагын холбооны түүхэнд анхдагч болон тэмдэглэгдэн үлдсэн байна.

Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 

Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ нь Булган аймгийн Рашаант сумыг Сансар сангийн аж ахуй байх үеэс нь өдийг хүртэл сум орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд анхаарч ирсэн юм. Иймдээ ч эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан өрсөлдөх чадварын индексээр Булган аймгийн Рашаант сум нь нийт 330 сумаас 27-р байранд эрэмбэлэгдсэн нь тэдний ажлын үр дүнг илтгэнэ.

Дашрамд, энэ онд Сансарын нислэгийн бэлгэдэл болон байгуулагдсан Монголын хамгийн отгон сумын нэг болох Рашаант сумын түүхт 40 жилийн ой тохиож буй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан