НЭГЖ ТАЛБАЙГААС ХАМГИЙН ИХ УЛААНБУУДАЙН УРГАЦ ХУРААСАН КОМПАНИ "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН" БОЛЛОО
"Энххос мөрөн" ХХК Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 2004 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 700 га эргэлтийн талбайгаа бүрэн ашиглаж, 20 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа.
Цаг уурын тааламжтай, тааламжгүй бүхий л цаг үед усалгаагүй талбайгаас тогтмол ургацаа хураан авч чаддаг нь үрийн нормыг тохируулан, ургамал хамгааллын арга хэмжээг цогцоор нь анхаарч, техник тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилж чадсантай нь холбоотойг хэлж байлаа.
Улсын аварга тариаланч хамт олон 2022 онд улсын дунджаас 1,6 дахин өндөр буюу 1 га талбайгаас 24ц ургац хураан авсан амжилт үзүүлжээ. 10 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, аймаг орныхоо төдийгүй улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладаг. Өнгөрсөн онд л гэхэд улаанбуудай 540 га талбайгаас 1048тн, тосны ургамал 162 га талбайгаас 80 тн хураан авчээ.
Компанийн захирал Г.Энхбулган тариаланч гэр бүлээс гаралтай. Өвөг эцэг Я.Бадрал нь газар тариалангийн салбарт мөрөө үлдээсэн эрдэмтэн, агрономич, харин аав нь инженер техникч, ээж нь агрохимич мэргэжилтэй зэрэг нь түүний гаргасан амжилтын үндэс гэдгийг онцолж байлаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn