2024.02.05
Улсын аварга малчин, тариаланч, фермерүүд төрөн гарлаа
Хилэнт эх хэмээх Луу жилийн босгон дээр Дархан-Уул аймгаас ажил хөдөлмөрөөрөө манлайлсан Улсын аварга МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, ФЕРМЕР-үүд төрөн гарлаа.
Монголын үндэсний баяр сар шинийн өмнө аваргуудад шагналыг нь гардуулан өглөө.
"Улсын хошой аварга малчин"-аар
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Лхамрагчаагийн Тамирхүү,
"Улсын Аварга малчин"-аар
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Гүнтэвийн Тогтох,
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Хийвэрийн Жамсран,
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Норслойн Төвжаргал,
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Зияхумарын Телек,
- Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн малчин Жамъяны Бямбажав,
- Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Нямбуугийн Ганхуяг,
"Улсын аварга фермер"-ээр
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн фермер Батбаярын Тунгалаг,
"Улсын аварга тариаланч хамт олон"-оор
- Дархан-Уул аймгийн Орхон сумын "Шинэ орчин трейд" ХХК,
"Улсын аварга тариаланч"-аар
- Дархан-Уул аймгийн Орхон сумын Баасанжавын Амгаланжаргал,
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Бөхөнт" ХХК-ийн механикжуулагч Жавзмаагийн Сандагдорж нар тодорлоо.