"Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл" сэдвээр хэлэлфцүүлэг өрнүүллээ
2024.02.02

"Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл" сэдвээр хэлэлфцүүлэг өрнүүллээ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн форумын салбар хуралдаан "Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл" сэдвээр өрнөж байна.

Салбар хуралдааны хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дэвшүүлж буй санаа, мэдээллийг тоймлон хүргэвэл;

  • Зүүн бүсийн аймгууд гурван ч улсын хилтэй заагладаг учир үүнд чөлөөт бүсийг хөгжүүлэх нэмж бий болгох,
  • Мал аж ахуйн нөөцөд түшиглэн экспортыг дэмжих. 2024 он гарсаар Иран улс руу гэхэд Монгол Улсаас 82.000 толгой мал экспортод гаргасан.
  • Зүүн бүсийн гурван аймаг тэргүүлэх чиглэлээрээ ялгардаг, гэхдээ харилцан биенээ дэмжиж, нөхөхүйц байх,
  • Хадлан их хэмжээгээр гаргах,
  • Эдийн засгаа солонгоруулж болохуйц бүс нутаг,
  • Далайн боомттой хамгийн ойр бүс,
  • Дэд бүтэц хөгжүүлэхэд зардал багатай,
  • Зүүн бүсэд хагалж, хөндөөгүй 500 га талбай бий. үүнийг зөв технологиор ашиглаж, эргэлтэд оруулах,
  • Харьцангуй давуу талаа ашиглахаас гадна хамгаалах нь чухал,
  • Зүүн бүс бол Монгол Улсад байдаг гүний усны хамгийн арвин нөөцийн үзүүрийн хэсэг,
  • Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хамгийн том нөөц,
  • Газар тариалангийн хамгийн том нөөц,
  • Тээвэр ложистикийн маш том платформ,
  • Түүхэн болон байгалийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой,
  • Уул уурхайн нөөцтэй.

Эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүчин зүйл нь дэд бүтэц. Тухайлбал, зүүн бүсийн гурван аймгийг хооронд нь холбосон авто замыг бий болгох, Хөөтөөр дамжсан Баруун-Урт эсвэл Чойбалсанд зангилаа бүхий төмөр замыг барих, бичигт боомтод тусгайлан анхаарах шаардлагатай байна гэв.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn