Төвийн бүсийн “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” урьдчилсан хэлэлцүүлэг болоюв
2024.01.30

Төвийн бүсийн “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” урьдчилсан хэлэлцүүлэг болоюв

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ.

Үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй энэхүү бодлогын ойлголтыг нэгтгэх, санал дүгнэлтийг боловсруулахын тулд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”- ийг 2 үе шаттай зохион байгуулж байна.

Хоёрдугаар шатны хэлэлцүүлэг 2-р сарын 1, 2-ны өдрүүдэд болно.

Төвийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг дараах 4 сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, санал дүгнэлтийг “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх юм.

Багц сэдэв:

  • Бүсийн тэргүүлэх чиглэл, нөөц, кластер, худалдаа
  • Бүсийн холболтын дэд бүтэц-тээвэр ложистик, боомт, эрчим хүч, харилцаа холбоо
  • Бүсийн нийгмийн үйлчилгээ-ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд
  • Бүсийн татвар, санхүү, хөрөнгө оруулалт-эрх зүй

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn