2024.01.12

Ноолуур боловсруулахдаа Узбекистан улсаар дамжуулж гарах боломж судалсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ нэгдсэн хуралдаанаар  Узбекистан Улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Монгол Улсаас гадаад улсад хэдэн ЭСЯ, консулын газар байдаг вэ. Хэдэн төгрөг улсын төсвөөс зарцуулдаг вэ? Шинэ ЭСЯ байгуулахад ямар зардал гарах вэ? Нийт ЭСЯ-дуудын ажилд яаж хяналт тавьдаг вэ? Узбекистанд ЭСЯ байгуулагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гаргах боломж гарах болов уу гэж харж байна. Энэ талаар тооцоолол гаргасан уу? Тус улс жимс хүнсний ногоогоор алдартай, үүнээс суралцаад явах боломжтой. Ноолуурыг боловсруулахдаа Узбекистан улсаар дамжуулж гарах боломж судалсан уу? БНХАУ-д хийж буй ноолуур боловсруулах үйл явцыг манайх хийх боломжтой.

Түүний асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn