2024.01.12

С.Бямбацогт: Узбекистан улстай авто болон агаарын тээврийн хэлэлцээр байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ нэгдсэн хуралдаанаар  Узбекистан Улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Өмнө нь Киргизэд ЭСЯ нээсэн, 3 сая хүн амтай хөгжлийн хувьд тийм сайн биш. Узбекстан улс 80 тэрбум долларын ДНБ-тэй, 30 гаруй сая хүн амтай Тав Азийн улс дотроо сайн хөгжиж байгаа улс. Монголоос Европ руу гарах дөт зам, гарц. Мөн Тав Азаар дамжиж Ойрх Дорнод уруу гарах боломж. Тун удахгүй Узбекистан улстай авто болон агаарын тээврийн хэлэлцээр байгуулна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn