2023.12.01

Б.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн нийгэм ийм байдалд орсон нь авлигатай холбоотой

УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад авлигын дагнасан шүүх байгуулахтай холбоотой өнөөдөр тодорхой ямар шийдвэртэй орж ирж байна аа. Миний ойлгож буйгаар бол 2024 онд авлигын шүүх байгуулах асуудлыг судалж үзнэ гэсэн ийм хэмжээнд орж ирж байна уу? эсвэл цаг хугацаа алдахгүй авлигын дагнасан шүүхийг байгуулахаар орж ирж байна уу? энэ дээр тодорхой хариулт өгөөч ээ. Ер нь улс орны нийгмийн хэмжээнд өнөөдрийн уналт доройтол, улс орон хөгжихгүй байгаа, нийгэмд баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн ард түмний аж байдал нийгмийн шударга ёсны үнэлэмж ийм хэмжээнд унана гэдэг бол эцсийн дүндээ л дээрээ эрх мэдэлд байж байгаа хүмүүсээс шалтгаалж байгаа энэ сүүлийн 30 жилийн хугацааны үр дагавар, шүүх рүү ч юм уу, хэн нэг рүү чичлэх юм байхгүй энэ хамгийн өндөр эрх мэдэлд байсан, хууль тогтоох дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа энэ их хурал д сууж байсан үе үеийн хүмүүсийн хариуцлагагүй ёс зүйгүй амин хувиа хичээсэн авлигал, ашиг сонирход бүр мөсөн автсаны хортой үр дагавар үе үеийн парламентын гишүүдийг бүгдийг нь хэлж байгаа юм биш, нэг үхрийн эвэр доргивол цөөхөн хэдэн хүмүүс энийг би таван удаа улсын их хуралд сууж ажиллахдаа энэ асуудлыг тавьж аливаа авлигал, ашиг сонирхолоос ангид байхыг  өөрийн биеэр үлгэрлэж, аминдаа л хичээж ажиллаж ирлээ.

Ямар нэгэн юмнаас хол байх хэрэгтэй элдэвийн томилгооноос, өөрийнхөө үр хүүдүүд, эхнэр, нөхөрөө ажил албан тушаалд томилдог, төрийн албыг төрлийнх болгодог, төсөл тендэр, концесс,  юу байдаг юм боломж бололцоог өөрийнхөө компаниудаар авдаг ийм улсууд чинь завшиад хууль шүүхийн байгууллага шийдвэр гаргах түвшинд хүмүүстэй сүлжилдсэн ийм л байдалтай явж ирлээ. Энэ бол хуулийн, шүүхийн байгууллагад нөлөөгөө тусгасан.

Түүний асуултад,  ШЕЗ-ийн дарга, Онончимэг хариуллаа.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn