2023.11.24

Ш.Адьшаа: Сошиалаар Монгол Улсын тусгаар тогтнол,аюулгүй байдлын эсрэг мэдээлэл гарах нь ихсэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаан эхэнд гишүүд саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Хүний эрхийн асуудал бол Монголын хэмжээнд нэлээн олон талаасаа ярьж шийдэх асуудалтай байгаа нь их анхаарал татаж байна.  Нөгөө талаасаа хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх гэдэг асуудлыг бид дэмжиж ардчилсан Монгол Улс бол хэрэгжүүлж ирсэн гэтэл  өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээлэл, сошиал ертөнц хаашаа яваад байна, бага насны хүүхдийг гэмт хэрэгт уруу татахыг уриалсан,  бэлгийн дарамтад орохыг уриалсан, хүчирхийлэл садар самуун, үндэстэн, ястны хооронд яс хаясан Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад бодлоготой холбоотой асуудал дээр нийгмийн тархийг угаасан ийм юм өнөөдөр Монгол Улсад газар авлаа энэ хэрээс хэтэрч байна энд монголын төр шийдвэр гаргаж энэ асуудалд дүгнэлт гаргахгүй юм уу?

Бид нар хууль гаргаад бөөн асуудал болоод ерөнхийлөгч хориг тавиад  цуцалж л байсан одоо энэ асуудлаа шийдэхгүй бол, бид яахав ээ хэдэн улс төрчид уул, усны зурагтай хуурамч хаягаас муулуулах нь нэг хэрэг энэ дээр бол би тэвчээртэй хандана.  Гэтэл өнөөдөр  энэ асуудал чинь геополитик, Монгол Улсын гадаад бодлого энэ асуудал чинь халиад орчихлоо энд хязгаар тавьж болдоггүй юм уу? Бид нар монгол улсын үндэсний аюулгүй байдал, гадаад дотоод асуудалд шийдвэр гаргах  бүрэн эрх нь байгаа энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээс улс орон ийм байдалд оруулах нөхцөлийг бүрдүүлбэл бид бас хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна энэ асуудлыг их хурал дүгнэлт хийж зайлшгүй шийдвэр гаргах шаардлагатай байна. Бид өнөөдөр бага насны хүүхдийг хүчирхийлдэг, садар самууныг сурталчилдаг зүйл хэрээс хэтэрлээ мөн төлбөртэй, төлбөргүй бусдыг доромжилдог зүйл байдаг юм байна гэж боддог тэгэхдээ нэг хүний эрхээс илүү олонхийн эрх ашиг дээр бид шийдвэр гаргана, хууль хэрэгжүүлнэ гэж л  бид тангараг өргөж орж ирсэн. Бид өнөөдөр дүгнэлт хийж энэ улс орон чинь хаашаа яваад байна энэ байдлыг засаж, залруулах чадамж байна уу? байхгүй юу?  энэ  дээр бид шийдэх ёстой.

Хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлнэ, дэмжинэ ээ. Тэгэхдээ хэмжээнээс хэтэрсэн улс орны аюулгүй байдал, монгол улсын тусгаар тогтнолын асуудал, геополитикийн асуудалд ийм зүйлээр нийгмээ талцуулаад, хагардуулаад ямар байдалд энэ ард түмэн, эх орноо авж орох гээд байна вэ? Энэ дээр бид яагаад шийдвэр гаргахгүй байна шийдвэр гаргахад яагаад хүсэхгүй байна ямар нөлөөлд бид нар автаад байна гэдгийг бид бодох ёстой. Хууль тогтоогч, ард түмний төлөөллийн хувьд хэлж байна тэрнээс биш өнөөдөр улс төрчид бид нарыг шоолоод, муулаад, сайлаад байна гэдэг биш  бид нар нялх хүүхдүүдтэй ирээдүй болсон үр хүүхдүүдтэй, энэ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, геополитикийг улсын их хурал ярьж шийдэж, тодорхой хязгаарлалт тавьж засаж залруулахгүй юм бол бид нар энд суухны хэрэг гэж байгаа юм уу, байхгүй юу,  энэ дээр улсын их хурал, их хурлын удирдлага, олонх, цөөнхийн бүлэг ярьж шийдэхийг албан ёсоор  шаардаж байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn